sonin.mn

Олон нийтийн цагдаагийн алба хаагч нар үүрэг гүйцэтгээд гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт нийтдээ 190, улсын хэмжээнд Баян-хонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ зэрэг 9-н аймагт олон нийтийн цагдаа үйл ажиллагаа явуулж байна.

Энэ удаа ЦЕГ-ын НХЖХГ-аас нийслэлийн олон нийтийн цагдаа нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны талаар тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд алхам болгох зорилгоор сургалт зохион байгуулж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв