sonin.mn

ВАШИНГТОН. /BBC/. Дэлхий гадаргын гүнд боогдсон хамгийн эртний усыг олсон бөгөөд энэ нь бодсоноос ч их хэмжээтэй байна гэж эрдэмтэд мэдэгджээ.

Хэдэн тэрбум жил хадгалагдсан уг усыг олон километрийн гүнээс олжээ.

Уг эртний ус нь нийт 11 сая шоо километр буюу дэлхийн бүх гол мөрөн, намаг, нуурыг нийлүүлснээс ч илүү их ажээ.

Судалгааг АНУ-ын Геофизикийн холбооны намрын уулзалт дээр танилцуулсан байна. Мөн “Nature” сэтгүүлд нийтэлжээ.

Ус хад чулуутай урвалд орж устөрөгч /хоол хүнсний эх үүсвэр болох боломжтой/ ялгаруулж байсныг судалгааны баг илрүүлжээ.

Энэ нь гүнд боогдсон их хэмжээний ус амьдралыг агуулж байж болох юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: