sonin.mn

Энэ сарын 16- ны үдээс хойш Талибаны босогчид  Пакистан улсын Пешавар хотын дунд сургуульд халдлага үйлдэн  84 хүүхэд, 126 хүн амь үрэгдсэн аймшигт хэрэг гарсан.

Энэ талаар 12 дугаар сарын 17 ны өдөр Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Циньган  мэдээлэл хийсэн бөгөөд  Хятад улсын дарга  Си Зиньпин, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Пакистан Улсын  удирдлагад  эмгэнэлийн  захидал илгээв.

Эмгнэлийн захидалд, Пешавар хотод болсон энэхүү халдлагын талаар ихэд цочирдон хүлээн авсан ба  энэхүү аймшигт үйл явдалд Хятадын  Засгийн газар болон ард түмэн түүнчлэн  хувиасаа  амь үрэгдэгсдэд харамсаж байна,  шархдагсад болон  хохирогчдын  гэр бүлд  гүн эмгэнэл илэрхийлье. 

Хятадын тал терроризмын аливаа үзэл санааг эсэргүүцдэг, хүнлэг бус харгис үйл ажиллагааг буруушааж байна гэдгийг онцолжээ. Пакистаны ард түмний гашуудлыг Хятадын ард түмэн ойлгож байна, Хятад улс Пакистаны Засгийн газрын  терроризмын эсрэг үйл ажиллагааг ямагт дэмжинэ гэжээ.

Бээжин. Д.Энхчимэг

Эх сурвалж: