sonin.mn

БОГОТА. /ITAR-TASS/. Колумбын босогчдын "Хувьсгалт зэвсэгт хүчин” /КХЗХ/ байгууллага дангаар хугацаагүй гал зогсоож буйгаа мэдэгджээ. Энэ тухай лхагва гарагт нийтлэгдсэн босогчдын мэдэгдэлд дурдсан байна.

“Бид дангаар гал зогсоож буйгаа зарлаж, байлдааны ажиллагааг тодорхойгүй хугацаанд зогсоохоор шийдсэн” гэж КХЗХ тэмдэглэжээ. Босогчдын хэлснээр, гал зогсоосон нь Засгийн газартай тогтвортой эвлэрлийн гэрээ болж өөрчлөгдөх ёстой.

Улс орныхоо эрх баригчидтай КХЗХ 50 жил зэвсэгт тэмцэл явуулж байгаа юм. Энэ хугацаанд мөргөлдөөний улмаас 220 мянган хүн амиа алджээ.

Колумбын Ерөнхийлөгч Хуан, Мануэль Сантосын тамгын газар зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох асуудлаар 2012 оны сүүлээс эхлэн Куба улсад босогчидтой хэлэлцээ хийжээ. Хоёр тал хоёул гал зогсоох КХЗХ-ий шаардлагыг Засгийн газар няцаажээ.

Хэрэв Засгийн газрын цэргүүд байрлал руу нь довтолбол гал зогсоох дэглэмийг цуцална гэж босогчид мэдэгдэлдээ анхааруулжээ. Босогчид мөн гал зогсоох дэглэмийг сахин мөрдөж байгаа эсэхийг ажиглах олон улсын ажиглагчдыг Колумбад хүрэлцэн ирэхийг шаардаж байна. Тэд Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Өмнөд Америкийн үндэстнүүдийн холбоо болон Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын нийгэмлэгийн төлөөлөгчдийг мөргөлдөөний бүсэд ирүүлэх хүсэлтэй байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: