sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Түвдийн шашны удирдагч Далай лам “Энэ цол надаар дуусч магадгүй гэж би бодож байна” гэжээ.

Тэрбээр “ВВС” телевизэд ярилцлага өгөхдөө “Хэдэн зуун жилийн настай энэ уламжлалд олны талархлыг хүлээсэн нэг Далай ламын үед цэг тавьсан нь илүү дээр байх” гэсэн байна.

Хятад улстай харилцаагаа муутгахгүйн тулд санхүүгийн шалтгааны улмаас Хонконгийн ардчиллыг дэмжигчдийн эсэргүүцлийн жагсаал, суулттай холбоотойгоор Британи ямар нэг мэдэгдэл хийгээгүй гэж тэрбээр мөн хэлжээ.

Далай лам “Тэдний халаас нь хоосон байгаа. Тиймээс мөнгө санхүүгийн шалтгаанаар Хятад улстай ойр харилцаатай байх нь тэдэн маш чухал” гэсэн аж.

Италийн нийслэл Ром хотод Нобелийн Энх тайвны шагналтнуудын бага хуралд оролцохдоо Далай лам пап Фрэнсистэй уулзахыг хүссэн ч Ватикан Хятад улстай хийж буй “эмзэг харилцаа”-гаа муутгахыг хүсээгүй учир татгалзсан хариу авсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: