sonin.mn

ВАШИНГТОН. /AP/. Америкийн Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ ангарагнаа явагч “Curiosity” аппарат Улаан нүдэн гарагийн агаар мандлын метаны хүрээг хэмжжээ. Энэ нь өнгөрсөн үед болон одоо уг гараг дээр амьдрал байж магадгүйг харуулж магадгүй байна.

Ангараг гарагийн хийн эх үүсвэрийг “Curiosity” аппаратыг удирдаж байгаа эрдэмтдийн баг одоогоор хэлж мэдэхгүй байгаа бөгөөд энэ нь биологийн эсвэл биологийн бус шинж чанартай байж магадгүй ажээ. Гэхдээ манай гарагийн метаны 95 хувь нь бичил биетүүдээс ялгардаг байна. Метан нь амьтны гаралтай гэдгийг нотлохын тулд нэмэлт судалгаа шаардлагатай ажээ.

Цооног өрөмдөх үеэр нунтаг дээжээс илрүүлсэн нүүрсхүчлийн агууламжтай молекулууд нь Ангараг гараг дээр бичил биет байсан эсвэл байгаагийн нотолгоо болж чадахгүй байна. Гэхдээ энэ молекулууд нь амьдрал үүсэн бий болох таатай нөхцөлийг харуулж байгаа ажээ.

Ангарагнаа явагч “Curiosity” одоо уг гарагийн экваторт Гейла өрхийн бүсэд байрлаж байгаа юм. Улаан нүдэн гарагийн гадаргуу дээр томоохон нуур байсныг ангарагнаа явагчийн судалгаа урьд нь харуулсан билээ. Үүнээс гадна, Улаан нүдэн гарагийн агаар мандал тэг градусаас дээш хэмтэй байсан гэж эрдэмтэд үзэж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: