sonin.mn

Засгийн газар бүрдэж, сайд нар ажилдаа орлоо. Тиймээс энэ өдрүүдэд дэд сайдын марафон намуудад ид өрнөж байна. Аль нам, хэдэн дэд сайдын суудал авахаа ярилцаж байгаа энэ үед АН-ын гишүүн Г.Баярсайхан энэ албан тушаалыг хэрэггүй гэж үзэж байна.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газарт дэд сайдын шаардлага байхгүй гэж бодож байгаа. Намын удирдах зөвлөл болон бүлэг дээр ярилцаж байж, хэнийг дэд сайд болгохоо шийдэж таарна. Хэн нь, аль даргад ойр байдаг вэ гэдгээрээ л дэд сайдын суудалд очиж таарна.

Ер нь бялууг ийм зарчмаар л хуваагаад байгаа шүү дээ. Цаашлаад улс төрд орох гэж байгаа залуучуудыг ийм маягаар урвуулж байгаад би хувьдаа шүүмжлэлтэй байдаг.

Эргээд нөгөөдүүл нь төр, засгийн төлөө биш албан тушаал өгсөн хүнийнхээ төлөө ажилладаг хандлагатай болчихоод байна шүү дээ. Өмнө нь ч дэд сайдгүй ажиллаж байсан Засгийн газар бий шүү дээ. Энэ бол зөв зарчим гэж би боддог" хэмээлээ.

Эх сурвалж: