sonin.mn

"Үндэсний үйлдвэрлэгч 888" ТББ-аас Үйлдвэржилтийг дэмжих 888 төсөлд хамрагдсан зээл хүсэгч 784 аж ахуйн нэгж арилжааны банкны шалгуурт тэнцсэнгүй хэмээн  мэдэгдлээ.

Ингэснээр тэд санхүүжилтийн бусад эх үүсвэрийг татах, томоохон төслүүдэд төр, хувийн хэвшил хамтрах нөхцлийг бүрдүүлэх  найман саналыг дэвшүүлэн Засгийн газарт  хүргүүлэхээр болжээ. Мөн Засгийн газар Итгэлцлийн сан, итгэлийн зээлийн шугамыг нээж зээл олгосон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй зарлах нь чухал гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн зээл хүсэгчид  төсөл шалгаруулах оновчтой механизмыг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж буй аж.