sonin.mn

КАШМИР. /NHK/. Пакистаны босогчид байж болзошгүй зэвсэглэсэн бүлэг этгээдүүдтэй Энэтхэгийн цэргүүд Кашмирт харилцан гал нээсний улмаас 10 хүний амь үрэгджээ.

Энэтхэг улсын хяналтад байдаг Кашмир мужийн Жамму хотод өчигдөр харилцан гал нээв. Буудалцааны үеэр гурван энгийн номхон иргэн амь насаа алдаж, цэргүүд дөрвөн босогчийг устгажээ.

Босогчид одоо болтол тус газар нутагт нуугдаж байгаа гэж үзэн, аюулгүй байдлын үүднээс Энэтхэгийн цэргүүд танк байрлуулжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф нар зургаан сарын хугацаанд анх удаа уулзаж, гар барин ярилцсан энэ үед мөргөлдөөн гарсан байна. Балбад болсон Өмнөд Азийн орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр тэд уулзжээ.

Тавдугаар сард Модигийн тангараг өргөх ёслолд Шариф оролцож, найрсаг харилцаатайгаа илтгэсэн. Гэвч түүнээс хойш хоёр орны харилцаа мухардмал байдалд байна.

Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирын хэсэгт нэвтэрдэг босогчдыг Пакистан дэмжиж буйг Энэтхэг буруушаадаг юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: