sonin.mn

Vе, vеийн Засаг дарга нарын балгаас болж өнөөдөр нийслэлд нийтийн эзэмшлийн талбай гэх бараг зvйл юу ч байхгvй болсон. Өөрөөр хэлбэл, Нийтийн эзэмшлийн тайлбай аль нэг эрх мэдэлтний гарын vсгээр мөнгөтэй компани, эрх мэдэлтэй хvмvvсийн гарт шилжин очсноос болж өндөр, өндөр байшинууд олноор сvндэрлэх болсон билээ.

Бvр тодруулбал, 2002-2011 онд хотын захирагчаар ажиллаж байсан Ц. Батбаяр, Г.Мөнхбаяр, газрын албаны дарга асан Ц.Сандуй нар нь эрх мэдэл албан тушаалаа ашиглан олгох ёстой газрынхаа хэм, хэмжээнээс хэтэрч нийтийн эзэмшлийн зам талбайд газар олгосноос болж өнөөдөрийн Хотын удирдлагуудад ихээхэн хvндрэл vvсээд байгааг нуух юун.

Тухайлбал, Сvхбаатар дvvргийн II хороо, Улсын циркийн хойд талын цэцэрлэг, сvvдрэвч бvхий нийтийн эзэмшлийн газрыг бидний сайн мэдэх Их аварга Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сэржбvдээгийн эзэмшилд байдаг “Рояал плаза” ХХК-ийн мэдэлд шилжжээ. Яагаад энэхvv нийтийн эзмшлийн талбай дээрх компанийн мэдэлд шилжих болов гэвэл тун энгийн.

Нөгөө л нэг төрийн өмчийг будлиантуулдаг гэх нэр зvvгээд байсан Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын гаргасан тогтоол шийдвэр дээр vндэслэж уг газрыг мөнгөтэй эрхмvvд өөрсдийн мэдэлдээ шилжvvлэн авсан байдаг байна. Улсын циркийг Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишvvн Д.Сумьяабазар, Д.Сэржбvдээ нар­ын эзэмш­лийнх гэдгийг Монголын ард тvмэн бvгд мэднэ.

Анх циркийн хойд талд худалдаа vйлчилгээ, автомашины зогсоолтой барилга барих зорилгоор 8000 м2 газрыг “АСА консалтинг” ХХК нь хvсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны есдvгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжийг vндэслэн эзэмшvvлжээ.

Уг 8000 м2 газрыг тус компани эзэмших хvсэлт гаргахдаа “Энэхvv талбайд нийслэлийн иргэн бvрийн чөлөөт цагаа өнгөрөөх зориулалт бvхий цэцэрлэгт хvрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа тул газар эзэмших эрхийг баталгаажуулж өгнө vv “гэсэн хvсэлтийг гаргасан байдаг аж. Гэтэл ийм зориулалтаар газар эзэмших эрх авсан мөртлөө зориулалтыг нь өөрчилж, газрын эрхийг “Рояал плаза” ХХК-нд шилжvvлэн өгчээ.

Хотын дарга асан Г.Мөнхбаярын хууль бус газрын зөвшөөрлийг хvчингvй болгов

Энэхvv хууль бус vйл ажиллагааг одоогийн Хотын дарга Э.Бат-Vvл 2013 оны гуравдугаар 15-ний өдрийн А/287 тоот захирамж гарган хvчингvй болгосон байна. Уг захирамжид “АСА консалтинг” ХХК-д Сvхбаатар дvvргийн хоёрдугаар хороо.

“АСА” циркийн хойд талд худалдаа, vйлчилгээ, автомашины зогсоолтой барилгын зориулалтаар 8000 м2 газрыг нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгvйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагvй байршилд эзэмшvvлсэн байх тул нийслэлийн Засаг даргын 2008 оны ес дvгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжийн “АСА консалтинг” ХХК-д хууль зөрчиж олгосон газрын зориулалтыг өөрчилж, газрын эрхийг “Рояал плаза” ХХК-д шилжvvлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 494 дvгээр захирамжийн “Рояал плаза” ХХК-д холбогдох заалтыг хvчингvй болгосугай.

Газар эзэмших шийдвэрийг хvчингvй болгосонтой холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцvvлэн хvчингvй болгох, газрыг хамгаалалтад авч төрийн өмчид бvртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт тус, тус даалгасугай” гэсэн байна. Гэтэл хотын даргын энэхvv шийдвэрийг хууль бус гэж vзсэн “Рояал плаза” ХХК-ний удирдлагууд Захиргааны хэргийн 20 дугаар шvvхэд гомдол гаргаснаар тэд эхний заргаа авч чадсан байна.

Мэдээж нэг хvний ашгаас илvv нийтийн эрх ашгийг бодох vvднээс Нийслэлийнхэн дараагийн шатны шvvх буюу давж заалдах шатны шvvхэд дахин гомдол гаргаж хандснаар өөрсдийн гаргасан захирамжаа хамгаалж шvvхэд ялалт байгуулжээ.

Захиргааны хэргийн 20 дугаар шvvх уг асуудлыг нарийн шалгаагvй

Хамгийн гол нь Захиргааны хэргийн 20 дугаар шvvхийн шvvгч А.Сарангэрэл энэхvv хэргийн шийдэхдээ маргаан бvхий 0.8 га газар нь тус компанид циркийн зориулалтаар нийслэлийн Засаг даргын 2001 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 440 тоот шийдвэрээр олгогдсон 21052 м2 газартай хамааралгvй зориулалт, захирамж болон байршлын хувьд тус, тусдаа газар байхад нь анхаарч vзээгvй аж.

Тиймээс л Нийслэлийнхэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шvvхэд гомдол гаргахдаа “АСА консалтинг” ХХК-д уг 0.8 га газрыг нөхөн олгоогvй бөгөөд газар эзэмших хvсэлт гаргасных нь дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны есдvгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжийг vндэслэн газрыг шинээр олгосон байхад шvvх “Улсын цирк” төрийн өмчит төсөвт байгууллагын эзэмшилд байсан зарим газрыг нөхөж эзэмшvvлсэн агууллагатай шийдвэр гэж дvгнэсэн нь хууль зvйн vндэслэлгvй” байна гэж vзэж байна хэмээсэн байна.

Уг нь яаж ч бодсон нийтийн эзэмшлийн газрыг хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага эзэмшинэ гэсэн ойлголт байхгvй баймаар юм. Өөрөөр хэлбэл нэрнээс нь харсан ч гэсэн нийтээрээ ашиглах зориулалттай газар гэдэг нь ойлгомжтой байхад А.Сарангэрэл шvvгч ийнхvv “Рояал плаза”-ХХК-ний талд эхний шийдвэрийг гаргасан нь хачирхалтай төдийгvй сэжингтэй гэж хардахад хvргэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тус компани нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэгнэсэн хэрнээ өөрсдийнхөө vйлдлийг зөвтгөж, шvvхэд хандсан нь нийтийн эрх ашиг биш зөвхөн өөрсддөө ашигтай байдлаар дээр газрыг эзэмших гэсэн санаа гэж хэлж болохоор байгаа юм.

Мөнгөтэй хvнд хууль vйлчилдэггvйн нэг жишээ

Харин “Рояал плаза” ХХК-нийхан шvvхэд гомдол гаргахдаа дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гол болгосон байдаг юм. Vvнд “Рояал плаза” ХХК нь нийслэлийн газрын албатай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшvvлэх гэрээ”-ний vндсэн дээр Сvхбаатар дvvргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 м2 газрыг таван жилийн хугацаатайгаар 2011 оны зургаадугаар сарын 21-ний өдрөөс эзэмшиж байгаа болно.

Гэтэл Хотын захирагч Э.Бат-Vvл нь 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдөр А/287 тоот захирамж гарган “Рояал плаза” ХХК-ний эзэмшиж буй дээр дурьдсан газрын эрхийг хvчингvй болгосон байна. Манай компаниас дээрх захирамжийг хvлээн зөвшөөрөхгvй байгаа бөгөөд дараах хууль зvйн vндэслэлээр энэхvv нэхэмжлэлийг гаргаж байна. Vvнд: нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дvгээр зvйлийн 40.1.1-40.1.6 дах хэсэгт дурьдсан vндэслэлvvдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хvчингvй болгох ёстой.

Гэтэл Хотын дарга нь А/287 тоот захирамж гарган газар эзэмших эрхийн гэрчилгээг хvчингvй болгохдоо дээр дурьдсан хуулийн холбогдох заалтуудын аль нэгийг ч vндэслэл болгоогvй байна. Иймд нийслэлийн Засаг даргын 2013 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/287 тоот захирамжийг хvчингvй болгож өгнө vv” гэсэн гомдол гаргасан байна. Мөнгөтэй л бол хууль, журам vйлчилдэггvй бас нэг жишээ энэ. Энэ мэт нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн эрх өгсөн албан тушаалтнуудад хариуцлага оногдуулдаг тогтолцоо хэрэгтэй байна.

Өргөсөн тангарагийг нь сануулж, төрийн албан хаагчийн эрх vvргийг мэдрvvлдэг баймаар юм. Харин зөвшөөрөл гэх төрийн нэр барьж тvрийвч зузаантай мөнгөтэй эрхмvvд тvvнийгээ дархан эрх гээд ойлгочихсон яваа нь харамсалтай. Энэ мэтээр нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламж бvхий газрууд улс төрчид, бизнесийн бvлэглэлийнхний мэдэлд 2008-2011 оны хооронд 54 сургууль, 15 цэцэрлэгийн хашааны газрууд орсон байгааг ч цэгцлэх цаг нь иржээ.

Vргэлжлэл бий...

Эх сурвалж: