sonin.mn

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн өнгөрүүлж байна.

НҮБ-аас 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Тогтвортой хөгжил-Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр уриалсан юм.  Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас тус өдрийг угтан сарын аян зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд ХУД-ын Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс  өнөөдөр дүүргийн Соёлын ордонд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгууллаа. 

Тус сургалтын ХУД-ийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэс, Улаанзагалмайн хороотой хамтран “Гамшгийн болон онцгой байдал үүссэн үед яаралтай тусламж үзүүлэх, эрүүл мэнд, амь насаа хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг анхан шатны мэдлэг олгох” сургалтыг зохион байгуулж мэдлэг, мэдээлэл өгсөн юм.

ХУД ЗДТГ