sonin.mn

ТОКИО. /RIA Novosti/. Уламжлалт гар аргаар хийдэг, Японы “васи” цаасыг ЮНЕСКО-гийн Дэлхийн биет бус өвийн жагсаалтад оруулжээ.

Тус байгууллагын тэмдэглэснээр, Симанэ мужид бэлтгэдэг сэкисю-банси, Гифу мужийн уламжлалт хон-миноси, Саитама мужид хийдэг “хосокава-си” хэмээх уг цаасны гурван төрлийг биет бус өвийн жагсаалтад оруулсан байна.

Японы уламжлалт “васи” цаасыг “цаасны мод” гэж нэрлэдэг модны холтсоор гар аргаар хийдэг ажээ. Мөн энэ цаасыг хийхэд хулс мод, цагаан будаа эсвэл улаан буудайг ашиглаж болдог байна.

Одоогийн байдлаар Японы нутаг дэвсгэрт оршдог 22 объект ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оржээ. Эдгээрээс уг жагсаалтад хамгийн сүүлд тус улсын нийслэл Токио хотоос баруун хойш 100 км зайд оршдог Томиока хотын торгоны үйлдвэрийг оруулсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: