sonin.mn

МОСКВА. /ITAR-TASS/. ОХУ-ын өмнөд бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд Оросын Хар тэнгисийн флотын явган цэргүүдийг орчин үеийн машин техник, зэвсэглэлээр хангана гэж Тэнгисийн цэргийн флотын эргийн цэргийн командлагч, генерал Александр Колпаченко мэдэгджээ.

Цэргүүдийг “ВТР-82А” хуягт тээвэрлэгчээр хангах бөгөөд Балтын тэнгисийн флотын аль хэдийн үүнийг хүлээн авсан. Хар тэнгисийн флотын “ВМР-2” танкуудыг “ВТР-80” танкуудаар сольсон гэж тэрбээр мэдэгдэв.

“Хар тэнгисийн флотын цэргүүдийг дахин зэвсэг техникээр хангахад сүүлийн үед хүндхэн байсан боловч одоо бол энэ боломжтой болсон бөгөөд зэвсэгжүүлэх ажлыг гүйцэтгэж өмнөд бүс нутгийн тогтвортой байдлыг хангана. Тэнд тэнцвэртэй байдал алдагдахгүй” гэж Колпаченко мэдэгджээ.

Шинэ Камаз болон Урал машиныг цэргийн хангамжид өгсөн. Цэргийн ангиудын 70-90 хувь нь шинэ машинуудыг хүлээн авсан гэж генерал мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: