sonin.mn

ОТТАВА. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хүсэлтийн хариуд Украины зэвсэгт хүчинд Канад улс үхлийн бус зэвсгийн тусламж үзүүлнэ гэж тус улсын Үндэсний батлан хамгаалахын сайд Роб Николсон өчигдөр мэдэгджээ.

Путины цэргийн дэглэмийн түрэмгийлэлд орсон улс орныхоо бүрэн эрхт байдал болон ардчиллын төлөө тэмцэж буй Украины ард иргэдэд Канадын Засгийн газар дэмжлэг үзүүлэхээ амласан. Украины ард иргэдийн аюулгүй байдал болон тэдний ирээдүйн тогтвортой байдлын төлөө бид тусламж үзүүлж буйг энэ бүх хувь нэмэр тод харуулж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Канадын Хатан хааны агаарын цэргийн хүчний “CC177 Globemaster” нисэх онгоцоор тусламжийг 11 дүгээр сарын сүүлээр хүргэх ажээ. Тусламжийн үлдсэн хэсгийг далайн тээвэрлэгч хөлөг онгоцоор хүргэнэ.

“Украины зүүн нутгийн салан тусгаарлах үзэлтнүүдийн өдөөн хатгасан хүчирхийллийн хариуд Канад улс Украинд туслах бас нэг эерэг үйлдэл боллоо. Хүчирхийлэл болон айлган сүрдүүлгээр улс орны байдлыг ганхуулах хүсэлтэй хүмүүсийг дарах болон зүүн хилээ аюулгүй болгохын төлөө Украины зэвсэгт хүчний чадамжийг дээшлүүлэхэд уг тусламж нэмэр болно” гэж Канадын Гадаад хэргийн сайд Жон Бейрд мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: