sonin.mn

Энэ сарын 22-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Улсын бүртгэгч бэлтгэх” ээлжит сургалт амжилттай болж өндөрлөсөн бөгөөд суралцагчдад өнөөдөр сертификат гардууллаа.

Энэхүү сургалтаар  дамжуулан тус газрын  иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, архивын лавлагаа, мэдээллийн технологийн чиглэлээр нэгдсэн ойлголт өгөхөөс гадна суралцагчдад  газар дээр нь чиглэл тус бүрээр дадлага хийлгэн танилцуулах хүрээнд үндсэн мэдлэг олгосон юм.

Тодруулбал, суралцагчид улсын бүртгэлийг анхан шатны нэгжээс хэрхэн хийдэг, энэ хүрээнд дагаж мөрддөг эрх зүйн орчин, бүртгэл хийхэд анхаарах зүйлээр зогсохгүй улсын бүртгэгчийн хүлээх үүрэг хариуцлагаас гадна мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэгтэй болж төгслөө.

Улсын бүртгэлийн байгууллагын мэдлэг, чадвар бүхий  хүний нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ээлжит сургалт ийнхүү найм хоногийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.