sonin.mn

ДУБЛИН. /Xinhua/. Ирландын Засгийн газар 3,8 тэрбум еврогоор /4,8 тэрбум доллар/ 35 мянган орон сууц ирэх зургаан жилд барина гэж мэдэгджээ.

Засгийн газар 2020 он хүртэлх хугацаанд орон сууцжуулах шинэ стратеги хэрэгжүүлснээр, орон сууц хүлээж буй хүмүүсийн тоог багасгах, хангамжийг нэмэгдүүлэх болон нийтийн орон сууцны хэтийн төлөвийг сайжруулах арга замын суурийг тавьж байна.

“Ирландын ард иргэдийг орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэх нь Засгийн газрын гол зорилтын нэг байсан. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд уг стратегийг төлөвлөсөн”  гэж тус улсын Байгаль орчны сайд Алан Келли нээлтийн ёслолын үеэр мэдэгджээ.

Мөн тэрбээр, баталгаат орон сууцны компани болон Ирландын эрх баригчдын төлөвлөсөн барилгын ажлыг үргэлжлүүлснээр нийтийн орон сууцаар хангахад улсын гүйцэтгэх гол үүргийг уг стратеги сэргээж байна гэжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: