sonin.mn

ВЕНА. /Xinhua/. Уушгины хорт хавдар ихээхэн аюул дагуулж байгааг Австрийн нийслэл Вена хотод хэвлэлийн бага хурлын үеэр лхагва гарагт мэргэжилтнүүд анхааруулж, энэ хавдар хамгийн олон хүний аминд хүрдэг халдваруудын нэг учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриаллаа.

Энэ асуудал дэлхий дахинд тулгамдсан томоохон асуудлуудын нэг гэж Венын нэгдсэн эмнэлгийн уушгины хорт хавдрын мэргэжилтэн Роберт Пиркер хэлсэн юм. Уушгины хорт хавдраар өдөрт 5000 хүн, жилд 1,5 сая хүн нас бардаг аж. Харин энэ зуунд уг хавдраар 500 сая хүн нас барах эрсдэлтэй байна.

Уушгины хорт хавдар тусаж буйн гол шалтгаан нь тамхидалт аж. Хавдар туссан хүмүүсийн 85 хувь нь тамхи татдаг, эсвэл татдаг байсан хүмүүс байна.

“Энэ хорт зуршил өдөрт зорчигч тээврийн 40 том нисэх онгоц осолдсонтой тэнцэхүйц хохирол учруулж байна. Ийм ослоор иргэдийнхээ амийг алдахыг ямар ч улсын Замгийн газар хүсэхгүй биз дээ.” гэж Роберт Пиркер хэлэв.

Г.Доржханд

Эх сурвалж: