sonin.mn

БАНГКОК. /BBC/. Таиландад 2016 оноос нааш сонгууль явуулахгүй гэж тус улсын Сангийн сайд Соммая Пхаси мэдээлжээ.

Түүний хэлснээр, Таиланд улсад ирэх оны сүүлээр сонгууль болно гэдэгт генерал Прают Чан-Оча найдаж байв.

Гэвч энэ сэдвээр өнгөрсөн долоо хоногт явуулсан хэлэлцүүлгийн дараа ойрын 18 сарын хугацаанд сонгууль явуулах магадлал тун бага байгаа нь тодорхой болсон гэж Псахи хэлжээ.

Генерал Чан-Оча Таиландад хэдэн сар үргэлжилсэн улс төрийн хямралын дараа тавдугаар сард цэргийн эргэлтээр засгийн эрхэнд гарсан билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: