sonin.mn

Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжvvлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар Vндэсний аудитын газрын тайланг сонсож дээрх vйл ажиллагаанд зарцуулагдсан хөрөнгө ямархуу vр дvнтэй зарцуулагдаж байгаа талаар ярилсан юм.

Энэ vеэр ялангуяа Сум хөгжvvлэх сангийн vйл ажиллагаанд УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишvvд нэлээн шvvмжлэлтэй хандан Сангийн яам болон Vндэсний аудитын газраас хуралд хvрэлцэн ирсэн хvмvvсээс олон асуулт асууж байв.

Ялангуяа Сум хөгжvvлэх санд хуваарилагдсан хөрөнгийг өөр зvйлд зарцуулах, ах дvv хамаатан саднаараа хуваан завших vзэгдэл их гарч байгааг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасvрэн тодорхой баримт, нотолгоотой дэлгэн тавьж холбогдох хvмvvсээс тайлбар шаардаж байсан юм.

Энэ хуралд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг дуудагдан ирж оролцож байгаа аж. Тvvнтэй ярилцсанаа хvргэж байна.

-Энэ жил Монгол орон даяар дэлгэр сайхан зун боллоо. Дорноговь аймагт налайсан урт сайхан намар болж байгаа байх. Гэхдээ л өвөл ирдгээрээ ирнэ. Өвлийн бэлтгэл хангагдсан уу?

-Хэдийгээр энэ зун Монгол орон даяар хур бороо элбэгтэй сайхан зун болсон ч манай Дорноговь аймаг гандуу аймгийн тоонд орсон. Vндсэндээ манай 14 сумдад харилцан адилгvй зун болоод өнгөрч байна.

Алаг цоог байдалтай зуншлага болсон. Одоогоор аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил vндсэндээ цэгцэрч дуусч байна. Аймгийн хэмжээний аюул ослын vед хэрэглэгдэх фондын өвс, тэжээлээ татаад дуусч байгаа. Энэ өвөл өөр аймгийн нутагт орж өвөлжих, отор нvvдэл хийх шаардлага байхгvй.

Харин хилд ойрхон сумдын тодорхой тооны айл өрхvvдийг хилийн бvсэд өвөлжvvлэхээр ХХЕГ-ын удирдлагуудтай ярилцан тохиролцож байгаа. Хангайгаас нөөцийн өвс татах ажил vндсэндээ дууссан. Төвлөрсөн дулаан халаалттай сумдууд тэр талын өвлийн бэлтгэл ажлаа 100 хувь хангаж, хийж дуусгасан.

-Өнөөдөр Сайншанд хот орох нь асуудалгvй болсон. Сайхан замтай болчихлоо. Энэ онд өөр ямар томоохон бvтээн байгуулалтын ажлыг дуусгаж ашиглалтад хvлээлгэн өгсөн бэ?

-Улаанбаатараас Сайншанд хvртэлх энэ засмал зам бол өндөр зэрэг­лэлийн засмал зам юм. Ази, Европыг холбосон засмал зам vндсэндээ манай аймгийн хаяанд ирээд тасарчихаад байсныг нийлvvлж сайхан замтай болсон.

Тvv­нээс гадна монгол­чуудын амьжиргааны гол хаалга болсон Замын-Vvд хvртэл толийсон сайхан засмал замаар холбогдлоо. Урьд нь хоёр хоног шахуу шороо тоосонд даруулан мацдаг байсан бол одоо vндсэндээ хоног хvрэхгvй туулдаг болсон байна лээ. Зам дагаж хөгжил ирдгийг Дорноговьчууд жинхэнэ утгаар нь мэдэрч байгаа. Мөн Сайншандаас энергийн төв буюу Хамарын хийд хvртэлх 42 км замыг ашиг­лалтад оруулсан.

Ингэс­нээр Дорноговь аймагт бас нэгэн томоохон аялал жуулчлалын бvс нээгдэх боломжтой болж болсон. Дорноговь аймгийг хөг­жvvлэх vндсэн таван чиглэлийн нэг нь аялал жуулчлал байгаа юм.

-Дорноговь хоёр дахь Хөтөл болно гэж их ярьсан. Цементийн vйлдвэр юу болж байгаа вэ?

-Цементээс гадна хоёр дахь Эрдэнэт буюу Мандах сумын Цагаан суваргын ордыг тvшиглээд “МАК”-ын зэс молибдений томоохон vйлдвэр 2015 оны эцсээр ашиглалтад орохоор бvтээн байгуулалт нь ид өрнөж байна.

Vндсэндээ Эрдэнэтийн 60 хувьтай тэнцэх хэмжээний зэс молибдений бор­луулалт хийх энэ vйлдвэр ашиг­лалтад орсноор зөвхөн МАК компани төдийгvй Дорноговь аймаг, цааш­лаад Монгол Улсад дорвитой ашиг тусаа vзvvлэх нь дамжиг­гvй. Нутгийн иргэдийг ажилтай орлоготой болгох, цаашлаад vйлдвэр дагасан суурьшил, худалдаа, vйлчилгээ, дэд бvтэц хөгжих гээд олон сайхан хэтийн төлөв хараг­даж байгаа.

Цементийн vйлдвэрийн хувьд Монгол Улсын жилийн хэрэгцээ гурван сая тонн байдаг юм билээ. Өнөөдөр Хөтөлийн vйлдвэр нэг сая тонн цемент vйлдвэрлэж байгаа бол манай аймгийн Өргөн, Даланжаргалан сумдад баригдаж байгаа цементийн vйлдвэрvvд нийлээд vлдсэн хоёр сая тонн цементийг vйлдвэрлэх хvчин чадалтай байхаар бvх тооцоо судалгаа нь хийгдсэн.

Эдгээр vйлд­вэрт шаардагдах vлдэгдэл мөнгийг Чингис бондоос санхvvжvvлэхээр Засгийн газар дээр яриад vндсэндээ шийдсэн байгаа. Иймэрхvv том бvтээн байгуулалтууд хийгдэж байна. Гэхдээ эдгээр нь Сайншандын аж vйлдвэрийн паркаас тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Төсвийн байнгын хороогоор Орон нутаг хөгжvvлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад Vндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дvнгийн талаар ярилцаж байна. Танай аймгийн хувьд энэ сангийн хөрөнгөөр ямар ажлууд хийгдсэн бэ?

-Төсвийн байн­гын хороо­ны энэ хуралд Завхан, Орхон манай аймаг, Баянгол дvvрэг зарим сумдын дарга нарыг дуудаж оролцуулж байгаа юм билээ. Монгол Улсын 21 аймаг, 300 гаруй сумдад төсвийн захиран зарцуулах эрхийг нь өгөөд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн 2013 он туршилтын жил байсан байх.

Яах вэ энэ ажилд сайн муу, алдаа дутагдал байгаа нь тодорхой. Хамгийн гол нь анх­наасаа хаа хаана аа зарч­мын хувьд ойлголцоогvй, мэдээлэл хангалтгvй, ард иргэд бэлтгэгдээгvй байсан зэрэг нийтлэг дутагдал одоо ч их байна. Хэд­ийгээр төс­вийг орон нутагт шилжvvлэх хууль нь гарсан ч дагалдах тодорхой журмууд нь байхгvй, зарим нэг нь тээр хойно 2013 оны хавар гарснаас шалтгаалан багагvй алдаа завхрал гарч байна.

Сая аудитын дvгнэлтийг сонсож байхад аймгууд хуваарилагдсан төсвийнхөө ойролцоогоор 95 хувийг зарцуулж дууссан vзvvлэлт гарч байгаа нь их өндөр vзvvлэлт гэж миний хувьд дvгнэж байна. Монгол Улсын 300 гаруй сумд ард иргэдтэйгээ нийлж байгаад орон нутагт нь шилжvvлсэн мөнгийг харьцангуй сайн захиран зарцуулсан нь харагдаж байна.

Зvгээр хөрөнгө мөнгөний багагvй будлиан буюу 45 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгааг би сайн ойлгохгvй л байгаа. Тэрэн дунд манай аймгийг нэрлэж, тэр учраас ч би өнөөдөр дуудагдаж ирээд энэ хуралд сууж байна. Гэхдээ би аудитын газрын дvгнэлттэй санал нийлэхгvй байгаа зvйл олон байна.

Эхний жил журам нь гараагvй байхад сумдад хуваарилсан мөнгөнөөс идэж шамшигдуулсан, зориулалтын бусаар ашиг­ласан гэж байна. Жишээ нь манай Хатанбулаг, Хөвсгөл сумдын ард иргэд ярилцаж байгаад сургуулийн дотуур байр бариад дуусч байсан юм. Тэгээд vлдэгдэл мөнгө болох дөрвөн зуун сая төгрөгийг нийтээрээ ярьж шийдээд л гаргасан асуудал байгаа.

Тэгээд ч дотуур байраа ашиглалтад оруулсан. Тэгтэл дотуур байраа барьж дууссаны дараа босоо тогтолцоотой сургууль, дотуур байранд орон нутагт хуваарил­сан мөнгийг хуваарилж болохгvй гэсэн журам гараад ирж байгаа юм. Дотуур байраа ашиглалтад оруулсан нутгийн иргэд “Ёстой нэг ганц зөв ажил хийлээ” гээд сууц­гааж байхад тээр хойно хориглосон журам нь гарч, өнөөдөр тухайн сумдын Засаг дарга нар буруутан болоод л сууцгааж байна.

Ийм юм гэж байж болох уу айн. Аудитын шалгалтынхан ч журам гарчихаад байхад буруу зvйлд хөрөнгө оруулсан энэ сумдын Засаг дарга нартаа хариуцлага тооц гэсэн. Би vvнийг зөвшөөрөхгvй.

-Дээрээс гарсан журам нь тухайн орон нутгийн иргэдийн санаа бодолтой зөрчилдөөд байдаг. Одоо тэгээд яах ёстой хэрэг болж байна вэ?

-Харин ийм л учир нь олддоггvй завхарсан юм болоод байна. Одоо жишээ нь орон нутагт хуваарилсан хөрөнгөөр зам тавь, гэрэлтvvлэг хий, цэцэг мод тарь гээд байгаа. Гэтэл энэ жил тарьсан мод, суулгасан явган хvний зам, гэрэлтvvлгийн хэдэн шонд нь зориулсан урсгал зардал байдаггvй болохоор дараа жил нь нөгөө хэдэн мод нь vхээд, гэрлийн шонгууд нь эх­нээсээ ашиглалтаас гараад эхэлдэг.

Ингэхээр одоо мөрдөгдөж байгаа Орон нутаг хөгжvvлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын журам тухайн орон нутагт ердөө олигтой наалдаж өгөхгvй байна. Хийсэн ажил нь ч удаан жилийн насгvй, нэг л нvд хуурсан юм болоод байгаа юм. Энэ талаар намайг шvvмжлэх гэж энэ хуралд дуудсан бол би хvлээн зөвшөөрөхгvй.

Манай ганцхан Боловсролын яам Монгол орон даяар тархан байрласан 300 гаруй суманд хvрч дотуур байрны асуудлыг шийдэж яагаад ч чадахгvй шvv дээ. Гэтэл хот руу чиглэсэн энэ их нvvдлийг саармагжуулах, хөдөөгийн ир­гэдийг болов­­с­ролтой болгоход юуны тvрvvнд сумдын дотуур байрны хvрэлцээ, хангамжийн асуудал л хамгийн чухал байгаа юм.

-Сая та Vндэсний аудитын байгууллагынхны нэг дvгнэлтийг ихээхэн эсэргvvцэж харагдсан. Vнэхээр аймгийн Засаг даргын эрх мэдэл рvv халдсан журам байгаа юм уу?

-Ойлголтын зөрvv маш их байгаа юм. Одоо жишээ нь аймгийн Засаг даргын тухайн жилийн захиран зарцуулсан төсвөөс хэмнэлт гаргаад vлдсэн цөөн хэдэн төгрөгийг аймгийн Засаг дарга захиран зарцуулах эрх нь Төсвийн хуулиар олгогдчихсон юм.

Тэр мөнгөө Засаг дарга чухал хэрэгтэй ажлаа санхvvжvvлнэ vv, ажилтнуудынхаа ажил­лаж амьдрах нөхц­лийг сайжруулах, шагнаж урам­шуулахад ч зарцуулж болох эрх нь нээлттэй шvv дээ. Гэтэл тэр мөнгийг Орон нутгийг хөгжvvлэх сангийн данс руу нийлvvлсэнгvй гэж шууд аймгийн Засаг даргын эрх мэдэл рvv халдсан дvгнэлт гаргасан байна лээ.

Би vvнийг яагаад ч хvлээн зөвшөөрөхгvй гэдгээ сая мэдэгдсэн нь тийм л учиртай юм. Аймгийн дотор хог шороо цэвэрлэдэг хvмvvсээ хvртэл би тэр л мөнгөөрөө санхvvжvvлээд явж байгаа. Гэтэл заавал тэс хөндлөн зvтгээд болж л өгвөл буруутгах гээд байх юм.

Журам боловсруулдаг хvмvvс орон нутгийн амьдралд жаахан ойртож, тухайн орон нутгийн нөхцөл байдлыг бага ч болтугай ойлгож байж тэр журамнуудаа гаргахгvй бол энэ мэтийн vл ойлголцол тасрахгvй л болов уу.

-Өнгөрсөн оны хувьд тийм байж. Тэгвэл энэ 2014 онд танай аймгийн хувьд Орон нутгийг хөгжvvлэх сангийн мөнгө хэрхэн зарцуулагдсан бэ?

-Дvрэм, журам нь гарчихсан болохоор 2014 оны хувьд элдэв маргаан, хэл ам гараагvй. Би цvнхээ авч гарч ирээгvй болохоор тодорхой тоо баримт тоочих аргагvй байна. Уг нь бvгд надад явж байгаа.

Ямар ч байсан энэ оны хувьд Дорноговь аймагт хуваарилагдсан Орон нутгийг хөгжvvлэх сангийн мөнгөнд ямар нэгэн хэл ам байхгvй. Ер нь ажиглалт хийгээд байхад цаашдаа Орон нутгийг хөгжvvлэх сангийн мөнгийг хоёроос гурван сумын дунд өгвөл зvгээр байгаа юм.

Ядаж л зарцуулалтад тавих хяналт, шалгалт эрс нэмэгдээд явчих дvр зураг харагдаад байгаа юм. Тэгэхгvй одоогийнх шиг сумдад хувааж өгөөд байвал ах дvv, танил талаараа арга саам хийж байгаад дэмий vр ашиггvй зvйлд зараад байгаа тал бий.

Ялангуяа манайх шиг хvн ам цөөтэй, тархай бутархай говийн аймагт хvн амын нягтралыг сайж­руулах, залуу­чуудыг аймаг орон нутагт нь тогтвор суурьшилтай амьдрах нөх­ц­лөөр хангахын тулд Орон нутаг хөг­жvvлэх сан­гийн мөн­гөний зарцуулалтад ихээхэн шинэлэг зоригтой өөрчлөлт хийх шаардлагат ай байгаа юм.

Жишээ нь ойролцоо хоёр сумыг нэгтгэсэн нэг томоохон соёлын төв ч юм уу, спортын ордон барих зэргээр асуудлыг арай томхон харах зайлшгvй шаардлага тулгарч байна.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: