sonin.mn

Монгол Улсын иргэн Санжийн Дэмбэрэл Япон усын Эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнасаныг өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такенори Шимизү гардуулав.

С.Дэмбэрэл нь 15 жил гаруйн хугацаанд Японы Элчин сайдын яаманд ажиллаж, ардчиллын дараах хоёр орны харилцааг хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулжээ.

Тэрбээр, “Япон-Монгол толь бичиг” эмхэтгэн гаргаж, Монгол-Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэг зэрэг найрамдлын нийгэмлэгүүдийн удирдах ажилтнаар ажиллаж, хоёр орны хоорон дахь боловсон хүчин солилцооны арга хэмжээг өнөөг хүртэл идэвхтэй явуулсаар ирсэн байна.

Тиймээс түүний Монгол Японы найрамдалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан С.Дэмбэрэлийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж энэхүү одонг олгожээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг