sonin.mn

НҮБ. /Voice of Russia/. Сири, Иракт ажиллагаа явуулж байгаа лалын суннитын хэт давруу үзэлтнүдийн “Лалын улс” бүлэглэл болон бусад террорист бүлэглэл  2004 оноос хойш барьцааны мөнгөнд 120 сая доллар авсан гэж НҮБ-ын шинжээч мэдэгдлээ.

“Босогчдын “Лалын улс” болон бусад террорист бүлэглэл барьцааны мөнгө авах гэж хүн хулгайлах нь нэмэгдсээр байна. 2004-2012 онд тэд барьцааны мөнгөнд 120 сая доллар авсан” гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн терроризмтой тэмцэх хорооны хуралдааны үеэр НҮБ-ын “Аль-Каида” бүлэглэлд авсан хориг арга хэмжээнд хяналт тавьж буй шинжээч Ётсна Лалжи анхааруулсан байна.

Түүний хэлснээр, Ойрхи Дорнод, Ази болон Африкийн террорист бүлэглэлүүд “Аль-Каида”-гийн хүн хулгайлах замаар орлого бий болгох тактикийг ашиглаж байгаа ажээ.

“Лалын улс” Өрнөдийн улсуудын нэлээд хэдэн иргэн, тэдний дотор, гурван америкийг цаазалсан юм. Нэг залуу америк эмэгтэй одоо барьцаанд байна.

Террорист бүлэглэлүүдэд хулгайлагдсан иргэдээ суллуулахын тулд олон улсын засгийн газрууд барьцааны мөнгө өгдөг гэж тэрбээр хэлэв. Гэхдээ барьцаанд байгаа иргэдээ суллуулахын тулд барьцааны мөнгө өгөхийг эсэргүүцэж буй байр сууриа өөрчлөхөөс АНУ татгалзжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: