sonin.mn

ПАРИС. /ITAR-TASS/. Орос, Францын парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсных нь төлөө Францын улс төрч Патрис Гелардад ОХУ-ын парламентын дээд танхимын хүндэтгэлийн медаль гардуулсан бөгөөд уг ажиллагааны үеэр Гелард “хоёр орон түншлэлийн замаар замнах явах ёстой” гэж мэдэгджээ.

Ёслолын үеэр, Францад суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Орлов Францын улс төрчид шагналыг гардуулж өгчээ.

Хоёр орон хоорондоо визгүй зорчих нь бүх салбарт хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болно гэж Францын парламентын дээд танхимын Франц-ОХУ-ын найрамдлын бүлгийн тэргүүнээр 20 орчим жил ажиллаж байгаа, хууль тогтоогч мэдэгджээ. Мөн тэрбээр, орос хэлийг Франц улсад түгээн дэлгэрүүлэх хүчин чармайлт гаргахыг ач холбогдлыг цохон тэмдэглэж, энэ нь хоёр орны соёл, эдийн засгийн харилцааны хөгжилд хэрэгтэй гэжээ.

Францын 900 гаруй компани Оросын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 10 мянга гаруй франц Орост байна гэж Гелард мэдэгджээ.

Сенатын Гадаад хэрэг, батлан хамгаалах, зэвсэглэлийн хорооны орлогч дарга Аймери де Монтескью д'Артаньян Гелардыг дэмжин, хоёр орон бие биедээ анхаарал тавьж, итгэлцлийн уур амьсгал бий болгох хэрэгтэй гэжээ. Мөн тэрбээр, Франц улс “Мистраль” байлдааны хөлөг онгоц ОХУ-д нийлүүлэх гэрээ байгуулна гэдэг найдаж буйгаа илэрхийлжээ.

Мягмар гарагийн өглөө Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Украины зүүн нутгийн байдлыг иш татан, ОХУ-ын захиалсан байлдааны хоёр хөлөг онгоцыг нийлүүлэхийг түр цуцалсан юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: