sonin.mn

ЛОНДОН. /Xinhua/. Өнгөрсөн жил Лондоны гудамжинд хэт давруу үзэлтнүүдийн гарт амиа алдсан Фүсилиер Ли Ригбигийн хүн амины хэрэг гарахаас Их Британийн аюулгүй байдал, тагнуулын агентлагууд урьдчилан сэргийлж чадаагүйг тус улсын парламентын тайланд дурджээ.

“Чадах бүхнээ хийхийг интернэт компаниудаас хүсэж байна” гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон тайлангийн талаар тайлбар хийхдээ хэлжээ.

“Тэдний сүлжээг үймээн болон халдлага үйлдэхэд ашиглаж байна. Үүнд хариу үйлдэл үзүүлэх нь тэдний нийгмийн үүрэг бөгөөд тэднийг үүргээ биелүүлэхийг бид хүсэж байна” гэж тэрбээр уриалжээ.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард Лондоны зүүн өмнөд хэсгийн Вулиж дүүрэг дэх Хатан хааны их бууны хуарангийн ойролцоо Майкл Адэболажо болон Майкл Адэбовали нар 25 настай цэрэг Ли Ригбигийн амийг зэрлэгээр хөнөөсөн аж.

Их Британийн аюулгүйн ажиллагаанд “алдаа” гарсан, гэхдээ хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд алдаа нөлөөлөөгүй гэж Их Британийн Төлөөлөгчдийн танхимын Тагнуул болон аюулгүй байдлын хороо мэдэгдсэнийг тайланд дурджээ.

2012 оны 12 дугаар сард алуурчин Адэбовали хилийн чанад дахь хүнтэй интернэтээр холбогдож байсныг халдлагын дараа олж мэдсэн бөгөөд зөвхөн энэ асуудлыг өмнө нь олж мэдсэн бол байдлыг өөрчилж болох байсан.

Д.Нямтулга

Эх сурвалж: