sonin.mn

2014 онд Эрүүл мэндийн сайдын 338, 335 тоот тушаалууд болох “Жирэмсэн болон төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журам” , “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх стратеги 2014-2020” батлагдан гарсантай холбоотойгоор Завхан аймгийн Эрүүл мэндийн газар НҮБ ХАС-тай хамтран 23 сум, 4 өрхийн эрүүл мэндийн төвийн 27 эх баригч, бага эмч нарт зорилусан хоёр өдрийн сургалтыг энэ сарын 24,25 –ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь жирэмслэлт, төрөлт, төрсний дараах тусламжийн чанарыг хэрхэн сайжруулах, нярайн эрт үеийн тусламжийг зөв үзүүлэх аргачлалд сургахад оршиж байсан.

Сургалтын үеэр шинээр гарсан тушаалуудыг танилцуулж, өмнөх тушаалаас өөрчлөгдсөн онцлог талууд болон нотолгоонд суурилсан жирэмсний хяналтын талаар мэдээлэл хийлээ.

2014 онд Эрүүл мэндийн газрын Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийсэн дэмжлэгт хяналт үнэлгээнээс гарсан зөвлөмж, нийтлэг алдаа дутагдлуудыг танилцуулж, цаашид анхаарах асуудлыг ярилцаж нэгдсэн зөвшилцөлд хүрлээ.  

Мөн сургалтын дараа сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр 2014 онд хийсэн ажлын тайланг тавьж, шинээр санаачилж хийсэн ажил болон тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, 2015 онд хийх ажлын нэгдсэн төлөвлөгөөг болорвсруулсан үр дүнтэй зөвлөгөөн болсон.

Цаашид Амаржих газрын эмч, эх баригч, сувилагч нарт дээрх хоёр тушаалыг танилцуулах сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.