sonin.mn

ШИНЭ ДЕЛИ. /ITAR-TASS/. 2011-2014 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд Энэтхэгийн агаарын цэргийн хүчин ослын улмаас 30 сөнөөгч онгоц болон нисдэг тэргээ алдсан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Батлан хамгаалах яамны тооцоогоор, хохирлын хэмжээ 193 сая гаруй доллар болсон байна. Ослын шалтгаан ихэвчлэн хүний хүчин зүйл болон техникийн гэмтлээс болжээ.

ЗХУ-д үйлдвэрлэсэн гурван ширхэг “Су-30”, гурван “МиГ-29”, нэг “МиГ-27”, долоон “МиГ-21”, хоёр “Ми-17” зэрэг нисэх онгоц осолдсон.

10 дугаар сарын 14-нд Махараштра мужийн баруун нутгийн Пуна хотын ойролцоо осолдсон “Су-30” нисэх онгоцны ослын мөрдөн шалгалтын албан ёсны хариу хараахан гараагүй гэж албаны хүмүүс мэдэгдсэн боловч агаарын цэргийн хүчинтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр, нисгэгчийн алдаанаас болсон гэжээ.

АНУ-ын “Lockheed Martin” компанийн үйлдвэрлэсэн “C-130J Super Hercules” цэргийн тээврийн нисэх онгоц Мадхья-Прадеш муж улсын Гвалиор хотын ойролцоо осолдсон. Уг осол мөн л багийн буруу ажиллагаанаас болж осолдсон байна. 2008 онд Энэтхэг АНУ-тай ”C-130J Super Hercules” онгоц худалдан авах гэрээ байгуулжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: