sonin.mn

ВАШИНГТОН. /ВВС/. Зэвсэггүй, хар арьст хүүг буудан аминд нь хүрсэн цагаан арьст цагдааг яллахгүй байх шийдвэрийг тангарагтны шүүх гаргаснаар улсынх нь Миссури муж улсын Фергюсон хотод болж буй хүчирхийллийн шинжтэй эсэргүүцлийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шүүмжиллээ.

Обама мягмар гарагт Чикаго хотод үг хэлэхдээ “Барилга байгууламжийг шатаах зэргээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгааг зөвтгөх шалтгаан байхгүй” гэсэн юм.

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх үр дүнтэй хэлэлцээ хийхийг Ерөнхийлөгч Обама уриалж байна.

Мөн тэрбээр “Ирэх долоо хоногт тус хотын удирдах албаны хүмүүс, хууль сахиулах байгууллагын албан хаагчидтай уулзаж, хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой гэсэн асуудлаар хэлэлцүүлэг хийж эхэлнэ” гэв.

Г.Доржханд

Эх сурвалж: