sonin.mn

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Бүгд найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга Матвей Матвеевич Гершевич тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2014.11.26/ Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхсан.

Уулзалтын дараа Mонгол Оросын болон Монгол Буриад Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн, бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Оросын Холбооны Улсын Бүгд найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга, Оросын Холбооны Улсын иргэн Матвей Матвеевич Гершевичийг Алтан гадас одонгоор шагнасныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд гардуулав.

Оросын Холбооны Улсын Бүгд найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга, Оросын Холбооны Улсын иргэн Матвей Матвеевич Гершевичийн намтар:

1970-1973 онд ЗСБНХОУ-ын Зөвлөлт Социалист Автономит Буриад Улсын Хиагтын районы Прокурорын газарт мөрдөн байцаагч

1973-1974 онд Цэргийн алба хаасан

1974 онд ЗСБНХОУ-ын Зөвлөлт Социалист Автономит Буриад Улсын Хиагтын районы Прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтсийн прокурор

1975-1979 онд ЗСБНХОУ-ын Зөвлөлт Социалист Автономит Буриад Улсын Тункинскийн районы прокурор

1979-1987 ЗСБНХОУ-ын Зөвлөлт Социалист Автономит Буриад Улсын Хиагтын районы Прокурорын газрын хяналтын хэлтсийн дарга

1987-1992 ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын Прокурорын орлогч, Мөрдөн байцаах газрын дарга

1992-2007 ОХУ-ын Прокурорын нэгдүгээр орлогч

2007 оны 12 сард ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.