sonin.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Улсын хэмжээнд галены бэлдмэл, үрэл, шахмал, тосон түрхлэг, тарилгын эмийн хэлбэрийн 20, биобэлдмэлийн хоёр, уламжлалт эм, эмийн ургамлын тав, эмнэлгийн хэрэгслийн нэг, ариутгалын бодисын хоёр нийт 30 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, үүнээс хувийн хэвшлийн 29, төрийн өмчийн нэг эмийн үйлдвэр төрийн захиргааны төв байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аван нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Судалгааны дүнгээс харахад эм үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн 27 эмийн үйлдвэрийн давхардсан тоогоор нийт 1176 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 71,3 хувь буюу давхардсан тоогоор 838 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Харин гурван үйлдвэрийн таван цуврал эм чанарын шаардлага хангахгүй дүнтэй гарчээ. Эмийн үйлдвэрүүдийн 70 хувь нь үйлдвэрийн барилга байгууламжийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тохирох байршилд, зохистойгоор төлөвлөж бариагүй, агааржуулалтын нэгдсэн системгүй гэх зөрчил илэрсэн байна.

Н.Алт

Эх сурвалж: