sonin.mn

КИЕВ. /ITAR-TASS/. Минскийн гэрээний өөр хувилбарыг байгуулахыг Украины Гадаад хэргийн яам хүсээгүй гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч Евгений Перебейнос мэдэгджээ.

“Бид ямар ч шинэ хэлбэрийг хүсээгүй. Минскийн гэрээ бол хурцадмал байдлыг намжаах зам бий болгох үндэс суурь юм” гэж тэрбээр мэдэгдэв.

Украины зүүн нутгийн байдлыг намжаах төлөвлөгөөг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин санал болгосноос хоёр өдрийн дараа буюу есдүгээр сарын 5-нд Беларусийн нийслэл Минск хотод Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ зуучлалаар Украин болон зүүн нутаг дахь босогчдын хооронд гал зогсоох гэрээ байгуулсан. Гал зогсоох дэглэмийг мөн өдөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үе үе зөрчигдсөөр байсан.

Есдүгээр сарын 5-ны Минскийн протоколын Украинд гал зогсоох дэглэм тогтоох амлалтын хэрэгжилтийг хянах шалгууруудыг тусгасан санамж бичгийг есдүгээр сарын 19-нд Минск хотод Украин, Орос, ЕАБХАБ-ын төлөөлөгч нар баталсан.

Бүх төрлийн зэвсгийг хориглох, 100 мм-ээс дээш голтой зэвсгийг хоёр талын холбогдох шугамаас 15 км зайд байрлуулах зэрэг есөн заалт санамж бичигт багтжээ. Санамж бичгийн заалтын хэрэгжилтийг ЕАБХАБ хянахаар тогтсон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: