sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС. /ITAR-TASS/. Паркинсоны өвчтэй хүмүүст зориулсан “ухаалаг” халбагаа  /Liftware Spoon/ худалдаж эхэлснээ Америкийн “Google” компани мягмар гарагт мэдэгджээ. Уг хэрэгсэл нь гарын булчин нь хэдийгээр хүчтэй гэмтсэн ч ийм өвчтэй хүмүүст хоолоо бие даан идэхэд нь туслах аж.

Хоолны энэ хэрэгслийг “Lift Labs” компанийн эмнэлгийн инновацийн тоног төхөөрөмжийн инженерүүд угсарчээ. Уг компанийг “Google” компани есдүгээр сард худалдан авсан байна.

“Ухаалаг” халбагыг хэрэглэж байгаа хүнийхээ гарын булчингийн гэмтэлд тохирон ажилладаг байлгахын тулд уг хэрэгслийг бүтээгчид хэдэн зуун томьёо боловсруулжээ. Тусгай бариул халбаганы чичиргээг 76 хувиар багасгадаг гэж “Lift Labs”-ын инженерүүд мэдэгдсэн байна.

“Lift Labs”-ын инженерүүд мөн хутга болон үзэгний тусгай самбар зэрэг бусад төхөөрөмжийг бүтээж байна гэж “Los Angeles Times” сонинд мэдээлжээ.

"Ухаалаг" халбага нь 295 долларын үнэтэй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: