sonin.mn

БЕРЛИН. /ITAR-TASS/. Украины зүүн нутаг дахь хямралд ОХУ хэрхэн хандаж байгаатай холбогдуулан авсан эдийн засгийн хориг арга хэмжээ авах хэрэгтэй гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгджээ.

"Украины хямралыг намжаахад ОХУ ямар ч хүчин чармайлт гаргахгүй байгаа учраас хориг арга зайлшгүй авах хэрэгтэй" гэж Меркель Берлин хотод болсон Европын Гэр бүлийн бизнесийн их хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр ОХУ-д авсан хориг арга хэмжээ Герман, Европын орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж буйг хүлээн зөвшөөрсөн байна.

Украины үйл явдалд хандах Өрнөдийн орнуудын болон Оросын байр суурь хол зөрүүтэй. Украины хямралд ямар ч оролцоо байхгүй гэдгээ Орос удаа дараа мэдэгдсэн боловч Украины зүүн өмнөд нутгийн байлдааны ажиллагаанд ОХУ-ыг оролцсон гэж Өрнөдийн орнууд буруутгаж, хориг арга хэмжээ авсан билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: