sonin.mn

Засгийн газрын тэргүүний албанд томилогдсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян баяр хүргэж, цахилгаан ирүүлжээ.

Тэрбээр захидалдаа "Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол, Хятад хоёр улс найрсаг хөршүүд бөгөөд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байгаа билээ.

Миний бие Тантай нягт харилцаатай байж, Монгол Хятадын харилцааг бүхий л салбарт тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр улс болон ард түмний сайн сайхны төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

Монголын ард түмэн Засгийн газрынхаа удирдлага дор улс орныхоо бүтээн байгуулалтад шинэ ололт амжилт гаргаж чадна гэдэгт би итгэж байна" гэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.