АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотоос гаралтай рэппер Брэндон Дункан зохиосон дууныхаа төлөө бүх насаараахорих ял авч болзошгүйг байгааг “Los Angeles Times” сонинд өгүүлжээ.
Б.Дункан Tiny Doo хэмээх урлагийн нэрийн дор дуулдаг ба түүнийг дээрмийн бүлгийн 15 гишүүний хамт хотод буудалцсан хэрэгт шалгаж байгаа аж. Гэхдээ дуучин залууг уг хэргийн хүрээнд буудалцсан, хэрэгтнүүдийг буу зэвсгээр хангасан зэрэг зүйл заалтаар буруутгаагүй байна.
Түүнд хэрэг тулгасан гол үндэслэл нь “No Safety” /Аюулгүй байдал алга/ нэртэй цомогт нь орсон дууны үг аж. Хэргийг шалгаж буй прокурорын өгүүлснээр хавтсан дээрээ буу, сумны зурагтай цомогт орсон дуунууд нь “Дээрмийн бүлгүүдийн гэмт үйлдлүүдийг өөгшүүлж, сайшаан сурталчилсан шинжтэй” гэжээ.
Харин түүний өмгөөлөгч энэ хэргийг огт үндэслэлгүй гэдгийг ярьсан байна. Тэрбээр Tiny Doo-ийн дууны үг Тупак, Снуп Догг зэрэг бусад уран бүтээлчдийн нэгэн адил хүчирхийллийг сурталчлаагүй харин гудамжны бодит амьдралын тухай өгүүлдгийг тайлбарласан аж.
Гэвч тойргийн шүүгч түүний үгийг үндэслэлгүй хэмээн үзэж, дуучин залуугийн шүүх хурлыг ирэх сарын 4-ний өдөр эхлүүлэхээр тогтоосон байна. Харин Б.Дункан шүүх хурал эхлэх хүртэл хорионд байх ба түүнийг буруутай хэмээн үзвэл 25 жил хорих ял ногдуулж болзошгүй гэнэ.
Д.Болд
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096