sonin.mn

Монгол Улсад Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон Улс тунхагласны 90 жилийн ойн байрыг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар нэр бүхий 10 хүнийг Тусгаар Тогтнолын одонгоор шагнасан юм.

Монгол Ардын Намын дээд шагнал болох Тусгаар Тогтнолын одонг МУ-ын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаануямбуугийн Бат-Эрдэнэ, МУ-ын хөдөлмөрийн баатар, МАН-ын ахмад гишүүн Дэмбэрэлийн Дамдинсүрэн, Шаравын Галсан, мөн МАН-ын ахмад гишүүн Дэлэгийн Цэвэлдорж, Шадар сайд асан Бадрахын Шаравсамбуу, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд асан Цэдэн-Ишийн Намсрай, Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга асан Бадарчийн Түмэнхишиг, Ардын Их хурлын депутат асан Ядамжавын Цэнджав, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Нямын Сумъяа, Дархан-Уул аймгийн 16 дугаар үүрийн ахмад Лхамсүрэнгийн Балган нар гардан авлаа.


Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд МАН-ын нарийн бичгийн дарга болон газрын дарга нар оролцсон юм. Тэд нийт шагнагдсан хүмүүстээ баяр хүргээд цаашдынх нь ажил амьдралд аз жаргал сайхан сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Монгол Ардын намын дээд шагнал Тусгаар Тогтнолын одонг үндэсний аюулгүй байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж, бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын иргэдийг урамшуулах зорилгоор 2010 онд МАН-ын бага хурлаас батлан гаргаж байжээ.

Ц.Анир

Эх сурвалж: