sonin.mn

МОСКВА. /Xinhua/. Хойд мөсөн далайн бүх ажиллагааг хянах стратегийн цэргийн шинэ командлал байгуулсан бөгөөд 12 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаа нь эхэлнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгджээ.

ОХУ-ын цэргийн дээд албан тушаалтнуудтай Ерөнхийлөгч Путин уулзах үеэрээ мэдэгдэл хийжээ.

"12 дугаар сарын 1-нээс Умард мөсөн далайн бүсийн "Умард флотын цэргийн бааз"-д стратегийн шинэ командлал үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэж Путин мэдэгджээ.

Умард мөсөн далайн бүсийн цэргийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулахын тулд тус бүс дэх ОХУ-ын бүх зэвсэгт хүчнийг шинэ командлал удирдах юм гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдэв.

Оросын Умард мөсөн далайн газар нутгийг хэзээ ч алдахгүй гэдгээ Путин 2013 оны 10 дугаар сард амлаж, тус бүс нутаг дахь үндэсний ашиг сонирхол болон улс орны аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх алхмыг хийх үүргийг Батлан хамгаалах яаманд өгчээ.

ОХУ-ын Умард мөсөн далайн хилийг 1,2 сая шоо км-ээр сунгах хүсэлтээ НҮБ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаагаа Байгалийн нөөцийн сайд Сергей Донской 10 дугаар сард мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: