sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Америкийн Миссури муж улсын Фергюсон хотод 18 настай, африк гаралтай америк Майкл Брауныг өнгөрсөн зун буудан хөнөөсөн цагдаагийн ажилтан Даррен Уилсоныг яллахгүй байх шийдвэрийг тангарагтны шүүх гаргасныг тус хотын хэдэн зуун оршин суугч эсэргүүцэн жагсчээ.

Дуулиан тарьсан энэ хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг сонсгохын өмнө асар олон хүн хотын Цагдаагийн удирдах газрын дэргэд цугласан байна. Жагсагчид хэд хэдэн гудамжийг хааж, Уилмондыг яллахыг шаардан хашгирч байжээ.

Уилсоныг шүүхэд татах хангалттай нотлох баримтыг тангарагтны шүүх олоогүй гэж прокурорыг мэдэгдсэний дараа жагсагчид цагдаа нар руу чулуу, лонх шидэж эхэлсэн байна. Жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий ашиглахаас аргагүйд хүрчээ. Зарим хэвлэлд мэдээлж буйгаар, хотод буун дуу сонсогдсон байна.

Д.Жаргал

Эх сурвалж: