sonin.mn

Оросын Холбооны Улсын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албанаас Монгол Улсын хууль зүйн салбарын албан хаагчдад зориулан 10 хоногийн мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Тусгай шинжилгээний хэлтсийн Химийн лабораторийн албан хаагчид амжилттай суралцаж гэрчилгээ гардан авлаа.