sonin.mn

ТРИПОЛИ. /ВВС/. Ливийн нийслэл Триполи хотод үйл ажиллагаа явуулж байсан хамгийн сүүлийн нисэх онгоцны буудал болох “Майтига” агаарын цэргийн баазад тус улсын агаарын цэргийн хүчний нисэх онгоц хоёр удаа цохилт өгчээ.

Тус нисэх онгоцны буудлын буух, хөөрөх зурвасын ойролцоох бүсэд агаараас цохилт өгсөн ч уг зурваст хохирол учраагүй, харин ойр хавийн айлуудын орон гэрт нэлээд хохирол учирсан байна.

Триполийг хяналтдаа авсан босогчдын эвсэл үүнийг гадаадын дэмжлэгтэй хүчнийхний “өдөөн хатгасан'' үйлдэл гэжээ.

Триполийн гол нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа байлдааны ажиллагааны улмаас саатсанаар өнгөрсөн долдугаар сараас хойш тус улсын иргэний агаарын тээврийн компаниуд агаарын цэргийн хүчний бааз “Майтига”-г ашигласаар байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: