sonin.mn

КИЕВ. /Xinhua/. Умард Атлантын гэрээний байгууллагад /НАТО/ Украин улс элсэх хэрэгтэй эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга явуулна гэж Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр мэдэгджээ.

“НАТО-д элсэх эсэхийг шийдэх санал асуулгад зөвхөн Украины ард иргэд оролцоно” гэж Литвийн Ерөнхийлөгч Далей Грибаускайтетай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Порошенко мэдэгдэв.

Ойрын жилүүдэд багтан НАТО-гийн гишүүн болохын тулд Украины эрх баригчид тодорхой шалгуурууд дээр ажиллаж байна. Одоогоор холбоонд нэгдэх оролдлого хийх нь давуу талуудаас илүүтэйгээр аюул авчрах болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.

ЗХУ-аас дөнгөж тусгаар тогтносон 1991 онд Украин улс НАТО-гийн түнш орон болсон. Украин улс НАТО-тай нягт хамтран ажилладаг бөгөөд уг холбооны Энх тайвны төлөө түншлэлийн хөтөлбөрт идэвхтэй оролцдог.

Цэргийн ямар нэг эвсэлд орохыг хориглосон боловч хамтран ажиллахыг зөвшөөрөх хуулийг Украины  парламент 2010 оны гуравдугаар сард баталсан.

Украины зүүн нутагт Засгийн газрын цэргүүд босогчидтой тэмцэж байгаа энэ үед, НАТО-гийн гишүүн болоход чиглэсэн шинэчлэлийн замыг тавихын тулд Украины эвсэлд үл нэгдэх статусыг хүчингүй болгох хуулийн төслийг батлахыг Ерөнхий сайд Арсений Яценюк парламентдаа уриалсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: