sonin.mn

БЭЭЖИН. /ВВС/. Хөдөө орон нутагт эмэгтэйчүүдийг худалдсан хэргээр Хятадын цагдаа нар нэг гэмт бүлэглэлийг баривчилжээ.

14 хохирогчийн дунд Мьянмарын таван хүүхэд байсан байна. Тэднийг хэдийн нутаг буцаасан аж. Эмэгтэйчүүдийг эхлээд амраах эсвэл ажил хийлгэнэ гэж авч яваад, дараа нь 50 мянга хүртэл юаниар худалддаг байжээ.

Нэг хүүхдийн бодлогын улмаас Хятад улсын эрэгтэй хүмүүсийнх нь тоо эмэгтэйчүүдийнхээс олон болсон юм.  Хөдөөгийн хятадууд эхнэр олж авахын төлөө тэмцэлдэж, сүйт бүсгүйн наймаа томоохон бизнес болжээ.

Эдгээр эмэгтэйн нэг нь наймдугаар сард гал тэргээр явж байхдаа цагдаад мэдэгдсэнээр тус бүлэглэлийнхнийг баривчилсан байна. Тэрбээр цагдаагаас тусламж хүсэн, Мьянмараас хулгайлагдсан, Хятад руу хүчээр явж байгаа хэлжээ.

Ингээд гурван сар мөрдөн шалгасны эцэст хүний наймааны хэрэгт оролцсон 30 сэжигтнийг цагдаа нар баривчилсан аж. Нэг хүүхдийн бодлогын улмаас олон хос үр хөндүүлэх эсвэл охин хүүхэд төрүүлэхээс татгалзсанаар Хятад улсад хүйсийн тэнцвэрт байдал ихээхэн алдагдсан билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: