sonin.mn

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн сайдын 2013 оны 344 тоот тушаалаар батлагдсан “Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээ”-г нийт эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлж, иргэдийн сэтгэлд хүрсэн ээлтэй тусламж үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор эмнэлгийн ажилтнуудад зориулсан сургалтыг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Уг сургалтыг Улаанбаатар хотын “Лэди” төвийн дэд захирал, лектор Н.Мөнхбаяр удирдан явуулсан юм.

Сургалт, лекцээр эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний соёл, харилцааны ур чадвар, хандлага зэргээр үйлчилгээний стандартыг хэрхэн үр дүнтэй, чанартай, зөв хүргэх талаарх зөвлөгөө өглөө.  

Энэхүү сургалтад төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд, АШУИС-ийн багш, албан хаагчид, төгсөх ангийн оюутнууд зэрэг нийт 188 хүн хамрагдав.