sonin.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар 1969-1977 онд ажиллаж, их гүрний гадаад бодлогыг тодорхойлоход оролцож явсан Г.Киссинжер Германы “Шпигель” сонины сэтгүүлчтэй өнгөрсөн долоо хоногт ярилцсаныг товчлон хүргэж байна.

-Өнөөгийн дэлхий өртөнцийг харахад дайн, сүйрэл, хаа сайгүй үймээн. Өмнөхөөсөө илүү эмх замбараагүй болсон санагддаг. Дэлхий үнэхээр эмх цэгцгүй болсон уу?

-Тийм болсон. Үй олноор хөнөөх зэвсэг, хил дамнасан алан хядах ажиллагаа гээд энэ бүх эмх замбараагүй байдал бидэнд заналхийлж байна. Дээр нь Ливи зэрэг засаг захиргаагүй газар нутаг дэлхий дахинд эмх замбараагүй байдал бий болоход асар их нөлөөтэй.

Дэлхийн олон бүс нутагт төр, улсыг засаглалын нь хувьд довтолж байна. Гэтэл хачирхалтай нь одоо хэн ч гэсэн дэлхийн дэг журмын тухай ярих боломжтой болсон. Энэ нь анхны тохиолдол юм.

-Үүгээр юуг хэлэх гэсэн юм?

-Дэлхийн түүхийн ихэнх хугацаанд дэг журам гэдэг нь бүс нутгийнх байсан. Тэгвэл одоо дэлхийн аль нэг хэсэгт байрлах оролцогч талууд бусадтайгаа шууд харилцах боломжтой болсон. Энэ нь даяаршсан дэлхий нийтийн хувьд нэгдсэн дэг журамтай болох шаардлага бий болгосон.

Гэвч дэлхий дахинаа хүлээн зөвшөөрсөн дүрэм, журам алга. Энэ талаар Хятадын, Исламын ертөнцийн, барууны орнуудын үзэл баримтал, дээр нь Оросын байр суурь байдаг. Гэтэл эдгээр байр суурь хоорондоо тэр бүр тохирдоггүй.

-Та номoндоо дэлхийн дэг журмын тухай өгүүлэхдээ Гучин жилийн дайны дараа 1648 онд байгуулсан Вестфалийн энхийн гэрээний тухай олон дахин дурддаг. Одоогоос 350 жилиин өмнө байгуулсан гэрээ өнөө үөд ямар ач холбогдолтой вэ?

-Дайн, түүнтэй холбоотой өвчин, өлсгөлөнгийн уршгаар төв Европын хүн амын дөрөвний нэг нь амь насаа алдсаны дараа Вестфалийн энхийн гэрээ байгуулсан. Гэрээ нь нэг нэгэнтэйгээ харилцан тохиролцох шаардлага урган гарсантай холбоотой болохоос ямар нэг давуу ёс суртахуунаас болоогүй.

Тусгаар тогтносон улс орнууд бусдын дотоод хэрэгт оролцохгүй хэмээн шийдвэрлэсэн юм. Тухайн үед хүчний тэнцвэр /баланс/ бий болгосон нь одоо үгүйлэгдэж байна.

-Тэгвэл шинээр дэлхийн дэг журам тогтоохын тулд дахин нэг гучин жилийн дайн хэрэгтэй юу?

-Энэ их сонирхолтой асуулт байна. Бид эмх замбараагүй байдал, эрүүл ухаан хоёрын алиныг нь дамжин дэлхийн дэг журамд хүрэх ёстой вэ.

Хүмүүс цөмийн зэвсэг түгэн дэлгэрэх, уур амьсгалын өөрчлөлт, алан хядагчид зэрэг аюул занал дэлхий нийтэд тулгарч буй нь биднийг нэгггэх учиртай. Тиймээс бид Гучин жилийн дайныг эхлүүлэхгүй байх хэмжээнд ухаантай байж чадна гэдэгт найдъя.

-Хоёлаа илүү бодит сэдэв рүү оръё. Орос Крымийг булаан эзэлсэнд барууны орнууд хэрхэн хандах ёстой вэ. Энэ нь улс орнуудын хил хязгаар халдашгүй байхаа болино гэсэн үг үү?

-Крым бол үр дагавар болохоос шалтгаан нь биш. Мөн Крым бол тун онцгой тохиолдол. Украин нь Оросын бүрэлдэхүүнд удаан хугацаанд байсан. Аль нэг орон өөр нэг орны хил хязгаарыг өөрчилж, нэг мужийг нь өөртөө нэгтгэхийг хүлээн зөвшөөрч болохгүй.

Гэхдээ барууны орнууд өөртөө шударга хандвал алдаа гаргаж байснаа хүлээн зөвшөөрөх ёстой. Крымийг эзэлсэн нь дэлхийг байлдан дагуулах гэсэн алхам байгаагүй. Үүнийг Гитлер Чехословакийг эзэлсэнтэй харьцуулж болохгүй.

-Тэгвэл чухам юу болсон гэж?

-Хүн бүр өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. В.Путин Сочид өвлийн олимпийн тоглолт зохион байгуулах ажилд хэдэн арван тэрбум ам.доллар зарцуулсан. Олимпийн тоглолтын үеэр Орос орон барууны ертөнцтэй соёлын хэлхээ холбоотой, дэвшилтэт орон гэсэн үзэл санаа дэвшүүлснээрээ ирээдүйд бидний нэг хэсэг болохыг эрмэлздгээ харуулахыг зорьсон бололтой.

Гэтэл олимпийн тоглолт дууссанаас нэг долоо хоногийн дараа В.Путин Крымийг эзэлж, Украинтай дайн өдөөсөн нь ямар ч утга авцалдаагүй хэрэг. Тиймээс хэн ч байсан "Юунаас болж энэ бүхэн болсон бэ” гэдэг асуулт тавих хэрэгтэй.

-Та барууны орнуудыг тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж байна уу?

-Тийм. Украин, Европын холбооны хооронд эдийн засгийн харилцаа тогтоох хэлэлцээр эхэлж, Киевт ард иргэдийн жагсаал өрнөн хурцдаад Европ, Амөрик хоёр энэ бүх үйл явдлын эцсийн үр дагаврыг бодоогүй. Энэ бүх үйл явдал, дээр нь үүнээс гарах үр дагаврыг Оростой хэлэлцэх ёстой байсан. Гэхдээ би үүгээрээ Оросын хариу үйлдэл зөв байсан гэж хэлээгүй шүү.

-Та В.Путинийг их сайн ойлгодог бололтой. Гэхдээ таны сэрэмжлүүлээд байгаа эмх замбараагүй байдлыг тэрбээр зүүн Украинд бий болгож, тус улсын бүрэн эрхт байдалд заналхийлж байгаа биз дээ?

-Мэдээж хэрэг. Гэхдээ Украин нь Оросын хувьд хэзээд маш чухал ач холбогдолтой байж ирсэн. Үүнийг ойлгоогүй нь том алдаа болсон.

-Барууны орнууд, Оросын харилцаа сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хурцадмал байна. Бидэнд шинэ хүйтэн дайны аюул заналхийлж байна уу?

-Тийм аюул илт байгааг бид үгүйсгэж болохгүй. Шинэ хүйтэн дайн өрнөвөл энэ нь түүхэн эмгэнэл болно. Ёс суртахуун, аюулгүй байдлын үзэл баримтлалыг тусган зөрчилдөөнөөс болохоор бол зайлсхийх нь зүйтэй.

-Орос Крымийг эзэлсэн нь Европын холбоо, АНУ-ын зүгээс хориг арга хэмжээ авахад хүргэсэн биз дээ?

-Барууны хувьд эзлэн түрэмгийллийг хүлээн зөвшөөрч болохгүй. Зарим нэг сөрөг арга хэмжээ авах нь зүйтэй. Гэхдээ баруунд хэн ч Крымийг Украинд буцааж өгөх талаар бодит хөтөлбөр санал болгосонгүй.

Украины төлөө хэн ч тулалдахыг хүсэхгүй байна. Энэ бол амьдралын бодит үнэн. Тэгэхээр хэн нэгэн “Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, Крымийг Оросын газар нутаг биш гэдэгүндэслэлээр цаашид ажиллана гэх боломжтой. Бид ЗХУ-ын үед Балтийн орнуудыг тусгаар тогтносон улс хэмээн үзэж, дээрх зарчмаар ажиллаж байсан.

-Оросын талыг ямар нэг буулт хийгээгүй ч хориг арга хэмжээгээ цуцалбал дээргүй юу?

-Үгүй. Гэхдээ эдгээр хоригийн хувьд надад шүүмжпэх зүйл нэлээд бий. Бид дэлхийн эдийн засгийн тухай ярьдаг хэрнээ дэлхийн эдийн засгийн хүрээнд хориг тавьсан. Үүний уршгаар томоохон орнууд ирээдүйд өөрсдийгөө элдэв эрсдэлээс хамгаалахыг зорьсноор зөвхөн ашиг хонжоо харсан дэлхийн эдийн засгийг бий болгож эхэлнэ.

Дээр нь хувь хүнд тавьсан хориг арга хэмжээ их буруу гэж боддог. Бид тодорхой хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргадаг. Тэгээд цаг нь ирж, хоригоо цуцлах үед бид юу гэж тайлбарлах вэ. “Энэ дервөн хүний хоригийг цуцаллаа. Харин нөгөө дөрвийнхийг нь хэвээр үлдээлээ гэх үү.

Яагаад энэ дөрөв гэж. Хэнбугай ч байсан аливаа үйлдэл хийхдээ ямар үр дүнд хүрэхийг хүсч байгаа, хэрхэн түүнийгээ дуусгах талаар урьдчилан тооцоолох хэрэгтэй. Энэ бүхэн юунд хүргэх вэ гэдэг талаар.

-Энэ бүхэн өөрийгөө буланд шахуулталаа манөврлэхэд хүрсэн В.Путинд хамааралтай биш үү. Тэрбээр энэ бүхнийг сул доройгоосоо болж хийсэн үү эсвэл хүч чадлын нь шинж тэмдэг үү?

-Энэ нь стратегийн хувьд сул гэдгээ халхавчилсан тактикийн нь давуу тал юм.

-Түүнтэй харилцах тохиолдолд энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Орос бол олон улсын тогтолцооны чухал нэг хэсэг нь тул Иран, Сири зэрэг улсыг цөмийн ээвсэг түгээн дэлгэрүүлэхээс татгалзах гэрээнд нэгдүүлэх зэрэг олон хямралыг шийдвэрлэхэд тустайг санах хэрэгтэй. Үүнийг аль нэг тохиолдолд тактикийн давуу тал олж авахаас дээгүүрт тавих хэрэггэй.

Нөгөөтэйгүүр, Украин нь тусгаар тогтносон улсын хувьд оршин тогтнож, эдийн засаг, арилжааны аливаа эвсэлд элсэх эрхтэй хэвээр байх нь чухал. Гэхдээ би улс бүр НАТО-ийн хүрээнд холбоотон болох эрхтэй гэж үздэггүй. НАТО-ийн орнууд Украинийг элсүүлэх талаар санал нэгдэн зөвшөөрөхгүйг та бид хоёр мэднэ.

-Гэхдээ бид украинчуудад өөрсдийнхөө ирээдүйн хувь заяг шийдвэрлэх эрхгүй гэж хэлэх нь буруу биз дээ?

-Яагаад үгүй гэж?

-Та одоо бусдад юу хийхийг заадаг байсан их гүрнүүдийн байр сууринаас ярьж байна.

-Үгүй, АНУ бусдад байр сууриа тулгаж чадахгүй, тулгахыг оролдох ёсгүй. Тэгж чадна гэж бодож байгаа бол алдана, Харин бүгд санал нэгдэж байж шийдвэр гаргадаг НАТО-ийн хүрээнд АНУ нэг саналын эрхтэй. Германы канцлер мөн ижил санаа илэрхийлсэн.

-Америкт улс төрийн байр суурь хоёр туйлд хуваагдаж, улс төрийн яриа хэлэлцүүлгийн төвшинд түрэмгий байдал хэт өндрөө авсан. Ийм нөхцөлд их гүрэн ямар нэг үйлдэл хийх чадвартай байна уу?

-Дотооддоо ийн хуваагдсанд санаа зовдог. Намайг Вашинггонд ажиллаж байх хугацаанд хатуу  ширүүн тэмцэл болдог байсан. Гэхдээ хоёр том нам дахь сөргөлдөгч талууд илүү их хамтран ажиллаж, хоорондоо холбоотой байдаг байж.

-Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулиар Б.Обама Сенат дахь олонхийн суудлаа алдсан.

-Уг нь бол тийм. Гэхдээ Ерөнхийлөгч зөв гэсэн зүйлийнхээ төлөө тууштай тэмцэх эрхтэй. Гарри Трумэн 1946-1948 онд Конгрөсс дэх хяналтаа алдсан хэрнээ Маршалын төлөвлөгөөг хэрэгжүүлсэнтэй адил.

-Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Клинтон хэр сайн нэр дэвшигч болох вэ?

-Би Хиллариг найзаа гэж боддог. Тэрбээр их чадалтай тул энэ ажлыг хийж чадна. Гэхдээ засаг захиргаа солигдвол улс оронд тустай гэж боддог. Тиймээс Бүгд найрамдахчууд сайн нэр дэвшигч тодруулах хэрэгтэй.

-Та номдоо олон улсын дэг журмыг тулгах биш харин хөгжүүлж бүтээх ёстой тухай өгүүлсэн. Энэ нь ямар утга санаа агуулсан бэ?

-Энэ нь америкчууд бид өөрсдийн чадавхи, үнэт зүйлсийн 4 хүчээр гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн I үг. Хэт их гүрэн болох нь хүчин чадлаас гадна ухаалаг, алсыг харах чадвараас хамаарна. Аль ч орон дангаараа дэлхийн дэг журмыг бий болгох боломжгүй.

-Одоо Америкийн гадаад бодлого ухаалаг, тодорхой чиглэлтэй байж чадаж байна уу?

-Америкчууд бид дэлхий ертенцийг зөвхөн зөөлөн аргаар бус түүнчлэн цэргийн бодит хүчээр өөрчилж чадна гэдэгтээ итгэдэг. Европт тийм итгэл үнэмшил байдаггүй.

-Америкийн олон нийт элдэв зөрчилдөөнд орохоос цааргалж, дотоод асуудлууддаа төвлөрөхийг хүсдэг?

-Дэлхийн II дайнаас хойш АНУ-ын оролцсон таван дайныг харвал бүгд олон нийтийн дэмжлэгтэй байсан. “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй хийж буй дайн олон нийтээс ихээхэн дэмжлэг авсан. Гэтэл "Дайн цаашид үргэлжилвэл яах вэ” гэдэг асуулт урган гарна. Дайны үр дагавар тодорхой байх нь чухал.

- Ирак, Сирид зовж буй энгийн иргэдийг хамгаалах нь гол зорилго биш үү?

-Нэгдүгээрт, Сирийн хямрал нь хэрцгий дарангуйлагчийн эсрэг биөэ хамгаалах чадваргүй энгийн номхон иргэд тэмцсэн, тэгээд дарангуйлагчийг нь зайлуулбал ардчилсан орон болно гэсэн байр суурьтай санал нийлдэггүй.

-Гэхдээ энгийн иргэд зовж байгааг та өгүүлсэн?

-Тийм. Тэднийг энэрч, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай. Би юу болж байгаа талаар хэльө. Энэ бол нэг талаар олон үндэстэн хоорондын зөрчилдөөн. Мөн Ойрхи Дорнод дахь хуучин бүтцийн эсрэг бослого. Өөрөөр хэлбэл Засгийн газрын эсрэг бослого юм.

Тэгээд хэн нэгэн энэ бүх асуудлыг засахыг хүсч, үүнийхээ төлөө бүх золиосыг нь үүрч, түүнийгээ хийж чадна гэж бодож байгаа бол “Бид хөндлөнгөөс оролцох эрхээ эдэлнэ” гэж хэлж болно. Гэхдээ үүний тулд цэрэг зэвсгийн хүч хэрэглэж, үр дагаврыг хүлээн авах чадвартай байх шаардлага тулгарна.

Ливи орныг хар. М.Каддафийг түлхэн унагах үөд ёс суртахууны хувьд зөвтгөж болохоор байв. Гэтэл түүний дараа үүссэн хоосон орон зайг дүүргэхийг хэн ч хүсэхгүй байна. Үүнээс болж тэнд өдөр бүр зэвсэгт бүлэглэлүүд хоорондоо тулалдаж, ямар ч засаг захиргаагүй энэ газар нутаг Африк тивийг зэвсгээр хангах цэг болсон.

Д.Мөнхболд

Эх сурвалж: