sonin.mn

МОНРОВИ. /Prensa Latina/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн тархалтад хамгийн их нэрвэгдсэн Баруун Африкийн Либери улсын эдийн засгийн үзүүлэлт энэ онд 0,4 хувиар буурах төлөвтэй байгаа тухай улсынх нь Сангийн сайд мэдэгдлээ. Түүний мэдэгдсэнээр, ирэх онд байдал үүнээс муудаж болзошгүй.

Уг өвчнөөр 1000 хүн нас барсан Либери улс “Эбола” тархаж эхлэхээс өмнө эдийн засгаа энэ онд 5,9 хувиар өснө гэж таамаглаж байсан юм.

“Сүүлийн хэдэн жилд Либерийн ДНБ тогтвортой өссөн. Харин одооноос эдийн засгийн төлөв сөрөг болж байна” гэж тус улсын Сангийн сайд Амара Конне мэдэгдлээ.

Түүний хэлснээр, будаа болон бусад хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: