sonin.mn

ТОКИО. /Prensa Latina/. Хятад болон БНАСАУ-ыг агаараас тагнах ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд Япон улс АНУ-аас нисгэгчгүй нисэх онгоц гурвыг худалдаж авна.

АНУ-ын “Global Hawk” компаниас Японы БХЯ нисгэгчгүй нисэх онгоц гурвыг худалдаж авахаар шийдсэн бөгөөд Токио хөрш улсуудынхаа цэргийн ажиллагааг ажиглаж, хяналт тавихыг оролдож байна.

Японы худалдан авахыг хүсч буй “RQ-4” загварын нисгэгчгүй нисэх онгоц нь бараг 40 метр урт бөгөөд 22 мянган метр өндрөөс идэвхжлийг илрүүлэх чадалтай хэт ягаан туяаны мэдрэгчтэй.

Өмнөд Солонгос мөн хөрш улсуудаа тагнах ижил зорилгоор “Global Hawk” компаниас 800 сая доллароор нисгэгчгүй нисэх онгоц дөрвийг худалдаж авах ажээ.

Г.Доржханд

Эх сурвалж: