sonin.mn

2014 оны ургац хураалтын дүнгээр Монгол Улс нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус тариалсан.

Өөрөөр хэлбэл, нэгжээс 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн улаанбуудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Аж ахуйн нэгж, иргэд 337.1 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 133.9 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулсаны зэрэгцээ ирэх оны тариалалтад зориулан 41.7 мянган тонн үр нөөцлөв.

Тариалалтад зориулан 6.6 мянган тонн сайн чанарын үр импортоор нийлүүлж, дотоодоос 3.3 мянган тонн үрийг стандартад нийцүүлэн гаргаснаар хаврын тариалалтад нийтдээ үр дутагдалтай 290 аж ахуйн нэгж, иргэнд 9.3 мянган тонн буудайн үрийг 20 хувийн урьдчилгаатай зээлээр олгосноор тариалалтыг хугацаанд нь явуулах боломж бүрдсэн юм.

Мөн Дарханы УГТСЭШХ-ийн үржүүлж гарган нутагшуулсан Дархан 144, Дархан 34 сортын 65 тонн элит үрийг худалдан авч, үр үржүүлэх эрх бүхий гурван аж ахуйн нэгжид гэрээгээр олгож, үржүүлгийн ажлыг эхлүүлсэн. Харин тариаланчдад учирдаг санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор нийтдээ 724 аж ахуйн нэгж, иргэнд 2.7 мянган тонн шатахуун, 322 аж ахуйн нэгж, иргэнд 330.7 тонн ургамал хамгааллын бодис, 57 аж ахуйн нэгж, иргэнд 215 тн бордоог тус тус 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлэв.

Хүнсний ногооны үрийн чанар, хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд 120.0 сая төгрөгийн үнэ бүхий 10 нэр төрлийн хүнсний ногооны үрийг импортоор нийлүүлж, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраар дамжуулан иргэдэд олголоо.

Энэ жилийн ургацаас гурилын үйлдвэрүүд 296.5 мянган тонн, ТЭДС 32.6 мянган тонн буюу нийтдээ гурил үйлдвэрлэлд 329.1 мянган тонн буудай хүлээн авсан мэдээтэй байна.

А. Буудайн хуваарилалт
д/д    Үзүүлэлт    мян/тн-оор
1    Хураан авсан ургац /цэвэр жингээр/    456.3
2    Дараа онд тариалах үрэнд    42.2
3    Улсын үрийн нөөцөд    3.8
4    Тэжээл үйлдвэрлэлд    26.0
5    Спиртийн үйлдвэрт    11.2
6    Борлуулалтын шатандаа    43.6
7    Тариалан эрхлэлтийг дэмжих санд    32.6
8    Гурилын үйлдвэрт    296.5

Б. Гурил үйлдвэрлэлт, хангалт
д/д    Үзүүлэлт    мян/тн-оор
Гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд авсан буудай    329.1
Хүн амын хэрэгцээт гурил    240.0
Шаардагдах буудай    320.0
Дутагдах буудай    0.0