sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Хоёр орны саяхан байгуулсан, дөрвөн заалт бүхий гэрээгээ Япон улс биелүүлэх ёстой гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй мэдэгджээ.

“Япон-Хятадын хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, амлалтаа биелүүлэхийг бид Япон улсад уриалж байна” гэж Хун мэдэгдэв.

Ясукуни сүмд болон Сенкаку арлын асуудлаарх Японы сайд нарын танхимын бичсэн захидлын хариуд Хун мэдэгдэл хийжээ.

Дайнтай холбоотой Токио хот дахь Ясукуни сүмд Ерөнхий сайд Абэ очсон нь Япон болон Хятадын даван туулахаар тохиролцсон “улс төрийн маргаан”-ы нэг юм гэж Ерөнхий сайд Шинзо Абэгийн сайд нарын танхим өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгдсэнийг Японы “Киодо” агентлаг мэдээлсэн юм.

Сенкаку арал болон түүний зэргэлдээ арлууд эртнээс Хятадын газар нутгийн салшгүй нэг хэсэг байсан, байсаар байх болно гэж Хун мэдэгджээ.

“Хятадын тусгаар тогтнол, газрын нутгийн бүрэн бүтэн байдалд халдах үйл ажиллагаагаа зогсоохыг Японоос бид шаардаж байна” гэж Хун мэдэгджээ.

Японыг түрэмгий дайнаа эргэн дурсах болон дэлхийн II дайны гэмт хэрэгтнүүдэд хүндэтгэл үзүүлэн Ясукуни сүмд Японы удирдагч нар ямар нэг байдлаар очихыг Хятад улс эсэргүүцэж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: