sonin.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Цахилгаан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Даваасүрэнгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-Цахилгаан станцуудын өвөл-жилтийн бэлтгэлтэй хотын Ерөнхий менежер танилцсан, Бэлтгэл ажил хангагдаж уу?

-Ерөнхий менежерийн тушаал гаргаж евөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Ингэхдээ төрийн өмчит компаниуд болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүчний байгууллагуудаар Ерөнхий менежер өөрийн биеэр явж танилцсан юм.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний Улаанбаатар дахь салбар болон бусад гурван станцыг шалгалтад хамруулсан.

Шалгалтын үеэр станцуудын нүүрсний нөөц, шинэ өргөтгөл, бүтээн байгуулалтын ажил зэрэг өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Тухалйбал, “Улаанбаатар цахилгаан тугээх сүлжээ” компанийн өвөлжил-тийн бэлтгэл 100 хувь хангагдсан байна.

Ер нь өнгөрсөн болон энэ онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнд станцуудын хэт ачаалал буурсан. Мөн өөрийн болон нийслэл, улсын төсвөөр хийгдсэн ажлын үр дүнд 44 мянган айлын цахилгаан хангамж хэвийн болсон гэсэн дүн гарсан байна лээ.

-Тодруулахгүй юу?

-Дээрх 44 мянга орчим айлд шинээр цахилгаанд холбогдсон айлууд ч бий. Мөн цахилгааны доголдолтой байсан хэсэгт амьдардаг өрхүүдийн цахилгаан хэвийн болсон үзүүлэлт орж байгаа юм.

-Цахилгаан халаагуур хэрэглэж, үнийн хөнгөлөлтөд хичнээн өрх хамрагдсан байдаг юм бол. Хүчдэлд нөлөөлдөг гэх юм билээ?

-Цахилгаан халаагуур хэрэглэж, эрчим хүчний хөнгөлелтвд хамрагдсан 3500 орчим өрх, байгаа. Цахилгаан халаагуур тухайн бүсийнхээ хүчдэлд их нөлөөлдөг юм. Тиймээс хязгаарлалттай бүсэд цахилгаан халаагуур хэрэглэхийг хориглосон байдаг юм.

Өнөөдрийн байдлаар энэ мэт эс үүсвэрийг хэрэглэн утаатай тэмцэж байгаа 67-68 мянган өрх эрчим хүчний үнийн урамшуулал авч байгаа.

-Өнгөрсөн жил дулааны доголдолтой байсан бүсүүд энэ жил дулааныг авах ёстой хэмжээгээр авч чадах уу?

-Яг тэгнэ гэж хэлж болохгүй. Орон сууцны конторууд дулааны сүлжээд их хэмжээний өртэй тухай асуудал шалгалтын үеэр яриг-даж байсан. Гэхдээ л ТЭЦ-Ш-ын өргөтгөлийн ажил дуусч бүрэн хучин чадлаараа ажиллаж байгаа.

ТЭЦ-III-ийн өргөтгөлийн ажил 80 хувьтай байна. Ирэх сарын 15-аас ажиллаж эхэлнэ. Харин Амгалан дулааны станц энэ онд ашиглалтад орно гэж байсан хэдий ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо.

-Ер нь бол нийслэл хот өвөлд бэлэн гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Орон сууц дулаанжуулалтын аянг гэсэн хөтөлбөр батлагдаад явж байна. Үндсэндээ боп өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл хангагдаад дуусчихсан байх ёстой. Тйим ч учраас шалгалтыг зохион байгуулжбайгааюм.

Мөн дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэлийн мэдээ, тайланг нэгтгэж байгаа. Удахгүй хуралдах нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар шалгалт болон нэгдсэн дүнг танилцуулна.

Бидэнд ирсэн мэдээллээр бол нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тоногтөхөөрөмж болон 23 бригадаа бэлдсэн гэсэн.

Мөн 400 м.куб элс болон 560 гаруй тонн бодисын нөөцтэй байгаа. Үүнээсс гадна явган замын цас үлээх 11 шинэ төхөөрөмжийг, цасны цохиур зэргийг бэлдсэн байгаа. Тэгэхээр нийслэлд өвөлд бэлэн гэж ойлгож болно.

Зарим конторууд бэлтгэл кабелийн гэмтэлтэй байгаа. Тиймээс шинэчил гэсэн мэдэгдлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас өгсөн гэсэн. Мөн станцуудын хамгаалалтын зурвасзөрчилтэй байгаа.

Иргэд, аж ахуйн нэгжүүд хамгаалалтын зурвас дээр газар авч, суурьшсан байдаг. Хэрэв 20,40мВт-ын трансформаторт гэмтэл гарвал засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй хэд хэдэн газар байна.

Тиймээс аваарын үед бэлэн байлгах үүднээс яаралтай шийдэж өгнө үү гэсэн саналыг холбогдох байгууллагад хургуүлж байгаа. Тухайлбал, тухайн өрхүудийг тэр орчимд суурьших зөвшөөрөлтэй эсэхийг шалгана.

Г.Баярцэцэг

Эх сурвалж: