sonin.mn

Хvний хамгийн vнэт эрдэнэ нь бол мэдээж эрvvл мэнд. Хvн амьтаны эрvvл явах vндэс бол цэвэр агаараар амьсгалах. Өөрөөр хэлбэл, хvн хоол тэжээлгvйгээр хэдэн хоног явж чадах боловч хvчилтөрөгчгvйгээр хэдэн хоромч байж чаддагvй нь шинжлэх ухаанаар тогтоогдсон.

Энэхvv агаарын бохирдлыг арилгахаар албаныхан жил бvр их хэмжээний мөнгө төсөвлөж агаарын бохирдлыг бууруулна гэдэг ч яг л бахь байдгаараа байдаг нь харамсалтай. Тэгвэл агаар­ын бохир­длыг бууруулах vндэсний хорооноос хийн плитканы иж бvрдэл нийлvvлэх ажлыг эхлvvлээд байна.

Энэ нь нvvрс, цахилгааны аль алинаас хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлт­тэй уг бvтээгдэхvvнийг vйл­двэр­лэсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвт­рvvлж, агаа­рын бохирдлыг бууруулах ажилдаа хөшvvрэг болгосон байдаг байна.

Харин манай орны хувьд хийн буюу газан плиткийг нийтийн хоолны газруудад тvлхvv ашигладаг ч айл өрхvvд төдийлөн хэрэглээндээ нэвтрvvлж амжаагvй байгаа юм.

Тэгвэл vvнийг ажил болгохоор эхний ээлжинд туршилтын журмаар Баянхошууны эцсээс Долоон буудал хvртэлх хэсэг, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дvvргийн утааны голомтын бvс дэх 5000 өрхөд энэ сарын 01-нээс эхлэн плитканы иж бvрдэл нийлvvлж эхэлсэн байна. Хийн плитканы иж бvрдэл 200 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ vнийн дvнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхvvдэд нийлvvлсэн байна.

Дээрх иж бvрдэлд плитка, баллонтой хий, аюулгvйн хамгаалалтын хэрэгслvvд багтаж байгаа ба айл өрхvvдэд хvргэж, суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулж байгаа юм байна. Хамгийн гол нь өнгөрсөн жил тараагдсан сайжруулсан зуухаа зөв галлаж чадахгvй байгаа манайхан хийн плиткийг аюулгvй ажиллуулж чадах болов уу гэсэн болгоомжлол иргэдийн дунд гарчээ.

Тиймээс төр засгаас бодлогоор энэхvv хийн хэрэглээг дэмжиж айл өрхvvдэд хөнгөлттэй vнээр тарааж байгаа ч аюулгvйн ажиллагааг нь давхар сайтар хянах хэрэгтэй. Тэгэхгvй бол хэрэглээд сурчихсан хоолны газар хvртэл анхаарал болгоомж, яаж хэрэглэхээ мэддэггvйн улмаас өнгөрсөн хугацаанд маш олон хvн хийн газанд хордож тvлэгдэн амь насаа алдаж байсан vе ч бий.

Нэгэнт ийм бодлого хэрэгжvvлээд эхэлсэн учраас хvн болгон утаанаас салахын тулд хийн хэрэглээ улам ихээр нэмэгдэх нь ойлгомжтой. Тиймээс албаны хvмvvс болон мэргэжлийнхэн аюулгvй ажиллагааны дvрмийг сайтар сахиж, хэрэглэх заавар­тай танилцах, хvйтэн газраас гаргаж ирээд шууд хэрэглэхээс зайлсхийх, нэг удаагийн хий хэрэглэсэн бол дууссаных нь дараа цоолж хаях, том баллонтой хий бол хэрэглэж дуусаад заавал хааж байх зэргийг хэвшvvлэх шаардлагатайг анхааруулж байгаа юм.

Хэзээний юмыг монголчлоод сурсан манайх шиг хvмvvс хийн баллоны талаарх мэдлэгийг нэн тvрvvнд олж авах нь чухал байгаа юм. Уг нь агаарын бохирдлыг бууруулахын тулд хийн хэрэглээ бидэнд зайлшгvй хэрэгтэй зvйлийнх нь нэг. Яг vнэндээ утааг бууруулахын тулд утаагvй зуух тарааж байна гэж хэчнээн төгрөгийг улсаас гаргаж хэдэн мянган иргэдээс хэдэн сая төгрөг авч байлаа. Vvнийг бvгдээрээ мэдэж байгаа.

Тиймээс одоо хийн хэрэглээний асуудал дээр бодлогоор анхаарахгvй бол жил болгон агаарын бохирдлыг бууруулна хэмээн хэдэн сая төгрөгийг төсвөөс гаргаж хэдхэн хvнийг санхvvжvvлээд vлддэг нь нууц биш. Уг нь албаныхан тvлшин дээрээ анхаарч, шахмал тvлш, хорт утаа, тоосонцор бага гаргадаг тvлшийг л сонгож, vйлдвэрлэх шаардлагатай байгаа юм гэж хэлж байсан ч бас л ажил хэрэг болж чадаагvй. Улаанбаатар хотод зvрх, уушигны өвчнөөр нас барагсдын 29 хувь, уушигны хорт хавдраар нас барагсдын 40 хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой.

Ингэснээрээ иргэдийн эрvvл мэндэд утаа заналхийлж эрх баригчид гадаад, дотоодод цагийг өнгөрvvлсээр байтал цаг хугацаа талийн одох нь. Хийн хэрэглээ танай гэрт орж ирснээр бид нэг алхамаар урагшиллаа гэсэн vг. Гэхдээ vvнтэй хамт тэсэрч дэлбэрэх аюул, эрсдэл хамт орж ирж байгааг санах хэрэгтэй.

Эх сурвалж: