sonin.mn

Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр санаачилгатай, үр дүнтэй ажилласан, шинэ техник технологи нэвтрүүлсэн иргэд, байгууллагуудад урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газраас 2011 онд гаргасан.

Энэ дагуу Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ оны шилдэг байгууллагуудыг шалгарууллаа. Дараах 6 аж ахуйн нэгжийг шилдгээр нэрлэж, ногоон бүтээгдэхүүний гэрчилгээ болон дотоодын зах зээлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ сурталчлах эрхээр урамшууллаа.

Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох ажлын шалгаруулалтын дүн

Чиглэл

ААНБ нэр

Үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн

Засгийн газрын 2011 оны 309 дүгээр журмын хэрэгжилт

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр

1

"Гүүд шейринг" ХХК

Дулаан баригч

Журмын 1.2.1

2

"Жим вейл Монголия" ХХК

Нано шатахуун

Журмын 1.2.2

3

“БТЖ” ХХК

Утаа тортог бууруулагч шингэн

Журмын 1.2.1

Дулаан алдагдлыг багасгах чиглэлээр

4

"Сан трейдинг групп" ХХК

Корунд шингэн керамик дулаан тусгаарлагч

Журмын 1.2.3, 2.1.1

5

“Мичид энержи солюшн” ХХК

Утаа тоос тоосонцор шүүгч төхөөрөмж

Журмын 1.2.1, 2.1.1

Эрчим хүч хэмнэх

 чиглэлээр

6

"Ультра соник" ХХК

Шөнө дулаан хадгалагч

Журмын 1.2.3, 2.1.2