sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ-ын Батлан хамгаалах яам улсынхаа Конгрессын санхүүжилтийг хүлээлгүйгээр цэргийн сургагч нараа ирэх долоо хоногт Иракт илгээнэ гэж тус яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга, контр-адмирал Жон Кирби пүрэв гарагт мэдээлжээ. Эдгээр цэрэг Иракийн Зэвсэгт хүчнийг “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд бэлтгэх юм.

Иракт нэмээд 1500 цэрэг илгээх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама урьд нь баталсан байна. Эдгээр цэрэг Иракийн армийг бэлтгэх ёстой ажээ. “Эдгээр цэргийг байлдааны ажиллагааны бүсэд илгээх боломжтой, энэ ажиллагааг цаашид ч мөн үргэлжлүүлнэ” гэж Кирби хэлсэн байна.

Үүний сацуу 5,6 тэрбум доллар Пантоганд урьдын адил шаардлагатай хэвээр байгааг тэрбээр тэмдэглэжээ. Ийм хэмжээний мөнгө гаргахыг Обама мөн Конгрессоос хүссэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: